x

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

БНАСАУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногийн өмнө Сингапурт БНАСАУ, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд баяр хүргэж байгаагаа уулзалтын эхэнд илэрхийллээ. Тэрбээр уулзалт амжилттай болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, цахилгаан утас илгээснийг тэмдэглээд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ээлжит бага хурал эхэлж буй энэ өдөр найрамдалт БНАСАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.

Түүнчлэн Сингапурын уулзалт болон өнгөрсөн 4-р сард болсон Умард, Өмнөдийн дээд хэмжээний уулзалт, тэдгээрээр хэлэлцэн тохирсон асуудал нь БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын-ий Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаарх энх тайванч, зоримог, шийдэмгий үйл ажиллагааны үр дүн юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд 70 жилийн түүхтэй хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага, Парламент дахь бүлгүүдийн харилцан айлчлал нь хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр “Өнгөрсөн оны сүүлчээр Солонгосын хойгт нөхцөл байдал таагүй байх үед миний бие захирамж гаргаж, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүүг БНАСАУ-д албан айлчлал хийлгэсэн. Мөн манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-д албан ёсоор айлчиллаа. Эдгээр нь Монгол Улс бүх түвшинд БНАСАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ач холбогдол өгч, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж ирсний нотолгоо юм” гэлээ.

Ноён Тэ Хён Чөл хүлээн авч уулзаж, Солонгосын хойгт энхийг сахиулах талаар БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, баяр хүргэсэнд талархал илэрхийлээд “Энэ онд БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, манай хайрт удирдагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийн ой тохиож байна. Эдгээр ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд харилцаагаа цаашид гүнзгийрүүлэх, улам идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлж, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөгөөд, “Энэ оны 4-р сард Пёньян хотноо БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ий удирдлага дор болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын бүгд хурлаас улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд бүхий л хүч, анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай ард түмэн өөрийн хүчинд тулгуурлан эдийн засгаа эрчмтэй хөгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт томоохон ололт амжилтад хүрэхийн төлөө хөдөлмөрлөж байна” гэв.

Ноён Тэ Хён Чөл “Солонгосын хойгт нааштай, өөдрөг өөрчлөлт гарч байгаа нь бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд энх тайвныг эрхэмлэдэг манай удирдагч Ким Жөн Ын-ий тууштай хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд боловсролын салбарын уламжлалт харилцаагаа идэвхжүүлж монгол, солонгос залуусыг харилцан сургах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд экспорт, импортыг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Пёньян-Улаанбаатарын хооронд 16 жилийн өмнө тогтоосон “Найрамдалт харилцаат хотууд”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

            Ноён Тэ Хён Чөл хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах талаар УИХ-ын дарга М.Энхболдын гаргаж буй санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, боловсролын салбар, нийслэл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

Уулзалтад  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, БНАСАУ-ын АДХ-ын депутат, Пёньян хотын Чихэр, боовны үйлдвэрийн дарга Пак Хён Рёл, АДХ-ын Байнгын хорооны ажилтан Хен Жөн Үнь, Жөнь Ген Жөн нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.  

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 48 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 49 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 50 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 50 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 13 цаг 4 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 13 цаг 5 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 16 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 24 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 24 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 26 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 30 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 35 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 37 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 40 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 43 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 44 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 46 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 47 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 50 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 53 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top