x

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх  тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Ж.Батзандан:

-Сүүлийн үед Д.Гантулгын асуудлаар далимдуулж эрх баригч нам Үндсэн хуулийн  өөрчлөлт нэрийн дор УИХ-д 30-аас дээш настай хүн нэр дэвших заалтыг оруулж ирж байна. Эрх баригч нам залуучуудын улс төрийн оролцоог багасгах, хүний эрхэнд халдах үйлдэл хийж байна гэж хардаж байгаа. Д.Гантулга гэдэг залуу алдсан байж болно. Үүгээр далимдуулан залуучуудын улс төрийн оролцоог хязгаарлах оролдлого хийж байна. Үүндээ тайлбар өгнө үү?

Д.Лүндээжанцан: 

-Өчигдөр Ж.Батзандан гишүүн байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ байр сууриа илэрхийлсэн. Сүүлийн үед иргэдээс УИХ-ын гишүүнд нэр дэвших насны хязгаарыг 35, 40 нас болгох талаар санал маш өндөр давтамжтай ирж байгаа.

Ер нь бол эрх баригч хүчин залуучуудын сонгох сонгогдох эрхийг хязгаарлах тухай байр суурь баримтлаагүй. Энэ асуудал шийдэгдээгүй яригдаж байгаа санал гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Парламент бол ард түмний тусгал. Өнөөдөр хүн амын 70 гаруй хувь нь залуучууд боловч парламентад тэдний цөөхөн төлөөлөл бий. Эмэгтэйчүүд, үндэсний цөөнх, залуучууд, нам эвсэл гээд тал бүрийн төлөөл байх нь чухал. Харамсалтай нь дуулианыг далимдуулж цөөнхөө үгүй хийж байна. 

Д.Лүндээжанцан гишүүн ард түмэн хүсч байна гэж худлаа ярилаа. Өнөөдөр дэлхий нийтийн хандлага залуучуудаа дэмжихэд чиглэж байгаа. Олон улсын парламентын холбооны зөвлөмжид 30-аас доош насны залуучуудыг нэр дэвшихэд 20 хувийн квот тогтоогооч ээ гэж заасан байгаа. Үүнийг дэлхийн 30 гаруй орон хэрэгжүүлээд явж байгаа гэв.

Хэлэлцэж буй асуудлаар нэмж асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй учир Д.Гантулга гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарав.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.179.27.254)
    ter xuuxnuud n air xuxnuud xaragdsaan yag shulmas shig xunee olj taniltsaxad yanaa yamar zorilgo aguulj iim xela m xiij bga yum blee tsagdaagaar sain murduulj neree tseverlevel taarna daa mgl yanxan xuuxnuudees xol bxad yanaa ted aimshigtai muuxai muu xumuus bdag bx.
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.185.82)
    Зөнөг өвгөн эмгэд энэ танхимд унтаж юээд л сүүлдээ бөгсний хэрүүл хэлэлцдэг болсон. Мөн гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болж хувирсан шүү дээ.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Хэнтийн партизан (66.181.161.81)
    Ёс зүйгээр ойчсон хүнийг Ерөнхийлөгч хүүхний өвөрт хийж хүчиндүүлээлээ юу?Донгосох юмаа олдогийн.
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.185.180)
    Bodlogo bolovsruulahad ajulsan jil amdralun turshlaga zaah estou 40 Baival zugeer
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zochin (223.38.60.215)
    40 нас болгох хэрэгтэй..Гантулга ч яахав ингээд яавдагын байж..ерөнхийлөгч Баттулга том дайсантай болж хоцрох шив дэ.дандаа ёрөнхийлөгчөөрөө байхгүй шүү дээ
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • шударга ард (202.72.244.219)
    Улсын их хуралд нас заах нь зөв. Ард түмний массын ихэнх үүнийг хүсэж байгаа нь үнэн шүү. Өөрөө төлөвшиж амжаагүй нэг нөхөр орж ирээд өрөөл бусдад зориулан хууль гарган гэж юу байхав дээ.. АН-ыхан бүү улс төр хий
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
    • Зөв хө
      2018 оны 06 сарын 14
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 50 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 50 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 51 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 52 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 13 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 13 цаг 6 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 18 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 26 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 26 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 28 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 31 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 37 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 38 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 42 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 45 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 47 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 49 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 52 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top