Өнөөдөр 15.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорионы асуудлыг авч хэлэлцлээ. Шүүх тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих тухай прокурорын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагт Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлтээ ирүүлжээ. Өмнө нь тавдугаар сарын 15-нд шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоногоор сунгах захирамж гаргаснаар тэд хорих 461-р ангид хоёр сар хоригдоод байсан юм.
Б.Туяа