АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж, яллагдагчаар татат цагдан хорьсон юм.
Харин өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх гэж байна.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (2)