x

Ким Жон Ун, Дональд Трамп нарт Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жон Унд баяр хүргэсэн илгээлт явууллаа.

Илгээлтэд:

“Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Эрхэмсэг ноён дарга Танд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэ уулзалт нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаанд төдийгүй Зүүн хойд Ази, Солонгосын хойгт түүхийн шинэ эрин үеийг нээсэн уулзалт боллоо гэж Монгол Улс үзэж, талархан хүлээн авч байна. Хоёр тал яриа хэлэлцээг амжилтад хүргэхийн тулд ихээхэн хүч чармайлт, хөдөлмөр, тэвчээр гаргаж, энэхүү чухал үр дүнд хүрч чадлаа.

Энэхүү түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, бат бэх энх тайвныг тогтоох, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд харилцааг хэвийн болгох талаар хамтран ажиллахаар тохирсон нь Солонгосын хойгт төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт, улмаар дэлхийн энх тайван, аюулгүй байдалд томоохон өөрчлөлт дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн холбогдох улсуудын яриа хэлэлцээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.

Эрхэмсэг ноён дарга Танд улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд тань амжилт хүсье.

Танд эрүүл энх, сайн сайхныг, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явууллаа

 

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Трампад баяр хүргэсэн илгээлт явууллаа.

Илгээлтэд:

“Ноён Ерөнхийлөгч өө,

Юуны өмнө АНУ, БНАСАУ-ын удирдлагуудын Сингапур Улсад хийсэн түүхэн уулзалт амжилттай болж өндөрлөсөнд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чин эрмэлзлээ баталгаажуулсан нь энэ бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдал тогтож, хөгжил цэцэглэл авчирах бодит эхлэлийг тавилаа гэж үзэж байна.

Та надад 2018 оны 2 дугаар сард ирүүлсэн захидалдаа, АНУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө тууштай байгаагаа тэмдэглэж, энэ зорилгод хүрэхийн тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрын хариуцлага, тууштай байдал чухал болохыг тэмдэглэж байсан билээ.

Монгол Улс нь өөрийн оршин буй бүс нутгийнхаа тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө тууштай зогсч, энэ эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулж ирснийг тэмдэглэхийн сацуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйл явц хурдацтайгаар эхэлж байна хэмээн Таны хэлсэнтэй санал нэг байна. Монгол Улс цаашид ч энэ үйл явцын нэг хэсэг байж, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна.

Энэ ялдамд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин баяр хүргэж, сайн сайхныг ерөөе” гэжээ.

Эх сурвалж: president.mn 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 37 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 38 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 40 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 54 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 5 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 13 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 13 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 16 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 19 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 25 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 26 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 29 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 32 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 35 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 36 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 39 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top