Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцлээ.
ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир санал хураалтыг шууд явуулсан байна.
Хуралдаанд оролцсон 11 гишүүний /57.9 хувийн ирцтэй/ олонх буюу 10 гишүүн /90.9 хувь/ Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжжээ. Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг маргааш буюу Пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Б.ТУЯА