x

Д.Гантулгын шийдвэрийн цаана...

УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэрбээр хүсэлтээ өгөхийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Олон удаа та бүхэнтэйгээ индэр дээр уулзах хүсэлт тавьсан боловч боломж олдоогүй. Ер нь бол УИХ-ын гишүүн хувь хүний болон өөрийнхөөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн хувь хүн биш сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гэх мэт олон шалтгаан байдаг. Гэхдээ би энэ удаад хувь хүний хувьд шийдвэр гаргалаа" гэдгээ мэдээллийн эхэнд тодотгосон.

Мөн “УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье. Энэ бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаад хүлцэл өчиж байна. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа УИХ-ын гишүүдээс хүлцэл өчиж байна.

Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улстөрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувь нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсэж байсан ч чадаагүйдээ харамсаж байна.

Яг үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ үйлдлийг хийгээд зогсож байгаа хүртлээ явсандаа харамсаж байна. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улстөр байсан юм аа гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна" гэв.

Түүнийг гэмт хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн оны долоодугаар сарын эхээр “олон нийтэд” ил болсон бөгөөд хохирогч гэж мэдүүлээд байгаа бүсгүйнхээр бол өдийгөөс яг нэг жилийн өмнө төрийн түшээ хүчингийн хэрэг хийсэн болж таараад байгаа.

Д.Гантулга гишүүн “УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна” гэсэн нь түүнийг ёстой л “од” болгов бололтой. Түүгээр зогсохгүй хүн бүрийн хардах эрх нээлттэй байдагтай адил харах өнцгүүд ч өөр өөр гарч буй нь тодорхой.

Юун түрүүнд түүний энэ үйлдлийг УИХ-аас эцэслэн шийдээгүй. Мэдээж УИХ-ын тухай хуульд заасны дагуу эхлээд байнгын  хороодоор, дараа нь чуулганы хуралдаанаар хэлэлцээд, нууц санал хуралтаар шийднэ. Өмнө нь УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлийг өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, чөлөөлүүлж байсан. Харин дараа нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүсэлтээ гаргасан ч УИХ-ын тухай хуульд зааснаар хэлэлцээд хүлээж аваагүй. Мань гишүүн парламентын хугацаагаа дуусгасан.

Тиймээс Д.Гантулгыг парламент өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар авч үлдсэн шигээ үлдээх магадлал бий. Мэдээж энэ хугацаанд түүнийг монголчууд аль хэдийн өрөвдөж эхэлсэн байх болно. Энэ бол эхний бас их энгийн гаргалгаа. /Угаасаа өчигдөр Д.Гантулга, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр боллоо гэх даруйд ухаантай, сайн залуу, улстөрийн золиос болсон гэх мэтээр цахим орчинд магтан дуулах ажиллагаа эхэлсэн/ 

Нэгэнтээ нийгэмд буруу үлгэр дууриал болсон хоёр гишүүнээ авч үлдсэн парламент бүхэлдээ муу нэр зүүсэн. Энэ үйлдлийнх нь зогссон эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид "хориг  тавиач” хэмээн хандсан, Ерөнхийлөгчийн хувьд Д.Гантулгыг бол явуулах нь тодорхой, харин Д.Муратыг хэрхэх вэ гэдэг нь нууц. Тиймээс үүнээс урьтаж Д.Гантулга хүсэлтээ өгсөн байх магадлалтай. 

УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үнэхээр хуулийн байгууллага буруугүй гэгийг нь нотолбол буцаад ирнэ. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгч Д.Мурат гишүүнийг хэрхэхээс асуудал шийдэгдэх болов уу.

Түүнийг бараг УИХ-ын даргад хүсэлтээ өгөхтэй зэрэгцээд нөхөн сонгуулийн тухайн яриа гарсан. Хэрвээ УИХ-ын чуулганаас түүний хүсэлтийг ёсоор болговол УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь дамжиггүй. Ингэхдээ нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, МАН-аас У.Хүрэлсүх аль эсхүл Хэнтий аймгийн Засаг дарга Д.Ганбямба, Үнэн ба зөв намаас Ш.Сайхансамбуу, АН-аас Ж.Оюунбаатар нар өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл бий.

Түүний хувьд УИХ-ын түүхэн дэх хамгийн залуу гишүүн хэмээн шагшуулж байсан бол хоёр жилийн дараа муу нэртэй болж, жигшигдэж үлдлээ. Мэдээж нэр төрөө цэвэрлэж, сэргээхийн төлөө тодорхой төлөвлөгөө боловсруулсан л байх. Юутай ч өөрийнх нь хэлснээр “залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж” зургаадугаар сарыг хэзээ ч мартахааргүй болж байх шиг. Учир нь Д.Гантулга 2016 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн болж, 2017 оны зургаадугаар сард хүчингийн “хэрэг хийсэн" гэх асуудалд холбогдож, 2018 оны зургаадугаар сард парламентын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.95.92)
    murat bathigul nar mongol kazakiig gutaaj bnada
    2018 оны 06 сарын 13 | Хариулах
  • хүчингийн Гантулга (150.129.143.105)
    эхнэр хүүхдүүдэ л хайрла дахиж битгий охид хүүхийгхнүүддээ орооцолдв үхэр монголчууд тэгэхийгэд мартана дүү минь хүчин хийдэг чинь бурууу дор хаяж таван жил сууна шоронд юм сайн бодоорой
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    Залуу хүний ухаан байна. Зоримог шийдвэр гаргаж байна.Хэнийг ч шүүхээр шийдээгүй байхад ерөнхий прокурор юу гэсэн бэ. Заавал шүүхээр оруулна гэсэн үү.
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.160.24)
    Muratiin asuudal chuhal. 60 ter bumiinhan gishuunii naimaa hiine. Ene neeh sonin bish. Ali ali namd ni....
    2018 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 12 цаг 40 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 12 цаг 41 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 12 цаг 42 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 12 цаг 43 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 12 цаг 56 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 12 цаг 57 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 15 цаг 8 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 15 цаг 16 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 17 цаг 16 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 17 цаг 19 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 17 цаг 22 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 17 цаг 28 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 17 цаг 29 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 17 цаг 32 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 35 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 17 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 17 цаг 38 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 17 цаг 39 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 17 цаг 42 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 17 цаг 45 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top