Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нийт 57 гишүүн оролцож гишүүдийн олонх "түдгэлзүүлэх шаардлагагүй" гэж үзсэн билээ.
Үүнтэй холбогдуулж УИХ-ын эмэгтэй гишүүд Ерөнхийлөгчид хандахаар болжээ. Тэд өнгөрсөн баасан гаригт уг асуудлаар УИХ-аас гаргасан шийдвэрт хориг тавиулахаар Ерөнхийлөгчид хандана гэв. Энэ асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуралдаж, дээрх шийдвэрт хүрсэн байна.
Сэтгэгдэл (2)