x

Хууль тогтоогчид нь итгэдэггүй хуулийн байгууллагаар яах юм

Өнгөрөгч баасан гаригт УИХ хүчингийн хэрэгт нэр холбогдоод байсан гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхийг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Санал хураалтыг нууцаар явуулсан тул “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж санал өгсөн 29 гишүүн хэн болохыг мэдэх боломжгүй юм. Гэсэн ч “гишүүний бүрэн эрх” гэдэг зүйл УИХ-ын гишүүдийг хамгаалах биш хаацайлах хэрэгсэл болсныг бүгд мэдэж авлаа.

Мөн хэрэгт холбодоод буй хоёр гишүүнээс мэдүүлэг, байцаалт авахаар хуулийн байгууллага 18 удаа дуудсан боловч очоогүй гэдгийг хуулийн байгууллагынхан хэлэв. Тиймээс арга буюу “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах” хүсэлт тавьсан хэрэг. 

Уг нь бол “бүрэн эрхийг түдгэлзүүлэх” төдийгөөр хоёр нөхөр гэмт хэрэгтэн болчихгүй. Мөн гишүүдийн бүрэн эрхийг нэг мөсөн дуусгавар болгодог “УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах” тухай ч яриагүй. Харин хэргийг шалгаж үнэн мөнийг тогтооход саад учруулж буй бүрэн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлээд хэргийг шалгах тухай л юм. Шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхийг нь буцаан сэргээх боломжтой гэсэн үг. Харин УИХ зүгээр л “шалгуулахгүй” гээд хариулчихлаа. Хууль тогтоогчид нь хүртэл итгэдэггүй хуулийн байгууллагад жирийн иргэд яаж итгэж шалгуулах вэ?

Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим ч хаачлаа. Нөгөө "Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай илүү эрхтэй" гэдэг л болж байна.

Энэ явдал манай хуулийн байгууллагын нэр хүндийг шороотой хутгаад зогсохгүй УИХ-ыг өөрийг нь ч бас намаг балчигт унагалаа. Монгол Улс хүчирхийллийн хэргийг парламентаараа авч хэлэлцсэн анхны “түүхэн” тохиолдол болов.(Дахиад өөр ямар гээч адгийн зүйл хэлэлцэхийг хэн мэдлээ) Үр дүнгийн тухай бол яриад ч яахав. УИХ-ын олонхи энэ үйлдлээрээ хоёр хүний лай ланчгаар дуусч болох байсан гутамшгийг бүхэл бүтэн намаараа үүрэх хувь тавиланг сонгов бололтой.

Өмнө нь нэг удаа Д.Гантулга гишүүний бүрэн эрхийн асуудлыг прокурорын байгууллагаас тавихад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, хуульч гишүүн Д.Лүндээжанцан нар “Хуулийн зохицуулалт алга” гээд буцааж байлаа. Хуулийн зохицуулалтыг нь бий болгохын тулд хууль хүртэл санаачилж, сүрхий дүрэмдсэнийг яана. Гэсэн ч тэр нь зүгээр л цаг хожих шалтаг байсан бололтой. Д.Мураттай нь хоёуланг нь хөтөлцүүлж оруулж ирээд хамтад нь тохироо хийх шийдвэрт АН, МАН-ын удирдлагууд хүрсэн байж.

Нэгэнт ийм байдалтай, ийм чадавхитай болчихсон парламенттай “хүний эрх” гэх мэтийн хүмүүнлэг төрөлтөн л ойлгодог хэм хэмжээ, үнэлэмжийн тухай яриад ч хэрэггүй. Дээхэн үед “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр” гэж ярьдаг байсан гэнэ лээ. Харин сая болсон үйл явдал Монголд эмэгтэй хүн болж төрөх нь хэр хүнд хүчир вэ гэдгийг давхар харууллаа. Одоо тэгээд хуулийн байгууллагадаа, хууль тогтоогч нартаа итгэж нэр төрөө эрсдэлд оруулан байж хоёр гишүүний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн эрхийг хэн хамгаалах вэ?

Улсаараа, парламентаараа хүчирхийлэгч болчихоод байж айл гэр дотор нөхөр нь эхнэрээ хүчирхийлж буй тухай худлаа баахан ярьж, хууль дүрэм зохиож суухын хэрэг байна уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (64.119.25.33)
    МУУ НЬ МУУДАА ! МУНА ГАДСАНДАА Л БОЛСОН !!! СОНГОГЧ ОЛНЫ ИТГЭЛ , ХАРИУЦЛАГА , ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА , ХУУЛЬ ШҮҮХИЙН ОЛОН МЯНГАН ШУДАРГА АЖИЛТНУУДЫН НӨР ИХ АЖИЛ , МОНГОЛ УЛСЫН ТОГТООСОН ХУУЛЬ ЖУРМЫГ УЛАНДАА ГИШГЭЖ МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ЗАГАЛСАН УИХГ - НИЙ ЭРХ ЯМБААР БУЛАЙ ЛУЙВРАА ХААЦАЙЛЖ ДАВАРСАН ЗАЛЬХАЙНУУД ИТГЭЛГҮЙ БУРУУТАЙ!!!
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 16 цаг 39 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 16 цаг 40 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 16 цаг 41 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 16 цаг 42 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 16 цаг 55 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 16 цаг 56 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 7 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 15 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 15 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 21 цаг 18 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 21 цаг 21 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 21 цаг 27 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 21 цаг 28 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 21 цаг 31 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цаг 34 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 21 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 21 цаг 37 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 21 цаг 38 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 21 цаг 41 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 21 цаг 44 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top