Өчигдөр орой УИХ-ын нэгдсэн чуулган хуралджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, санал хураалтыг нууцаар явуулсан байна. Нууц санал хураалтын дүнг нэгтгэсэн тооллогын комиссийн танилцуулснаар:
Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулж, санал хураалтад 57 гишүүн оролцож гишүүдийн олонх дэмжээгүй байна. Тодруулбал, нууц санал хураалтад ний 57 гишүүн оролцож түүнээс дэмжинэ гэж 28 буюу 49,1 хувь нь санал өгсөн бол 29 буюу 50,9 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна.
Ийнхүү УИХ-ын өчигдөр оройны чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх” саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.