Хорих 461-р ангид хоригдож байгаад өвчний учир Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнөөдөр суллалаа. Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоон батлан даалтад гаргах саналыг Эрүүгийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн билээ. Өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцлах тухай прокурорын хүсэлтийг хангасан байна. Шүүхээс тэднийг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьжээ.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллалаа
Санал болгох
Сэтгэгдэл (1)