Хорих 461-р ангид хоригдож байгаад өвчний учир Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн Ч.Сайханбилэгийг өнөөдөр суллалаа. Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоон батлан даалтад гаргах саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн билээ. Өнөөдөр 15.00 цагт эхэлсэн шүүх хуралдаанаас Ч.Сайханбилэгийн цагдан хориог цуцлах тухай прокурорын хүсэлтийг хангасан байна. Шүүхээс цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьжээ. Харин одоо С.Баярын шүүх хурал болж байна.
Б.Гал
Сэтгэгдэл (1)