Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч хойшлуулж, 15.00 цагт хуралдуулахаар болжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг хэлэлцэх юм. Тэд эрүүл мэндийн шалтгаанаар II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэднийг АТГ-аас (өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд) баривчлан саатуулж, цагдан хорьсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Цагдан хорионы хугацаа энэ сарын 10-нд дуус хэдий ч тэдний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан прокурор цагдан хориог цуцлах санал гаргасан бололтой.
Б.ЗАЯА