Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж албан тушаалын хэрэгт холбогдоод байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нийт 58 хоног цагдан хориод байна. Энэ хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар эрүүл мэндийн шалтгаанаар долоо хоногийн зайтай эмнэлэгт хүргэгдсэн бол “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан С.Бямбацогт хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа. Улсын хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалан “С.Баярын эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэж мэдэгдсэн, харин Ч.Сайханбилэг өчигдөр хагалгаанд орсон. Нөхцөл байдал иймд хүрсэн тул С.Баяр нарын цагдан хорих хугацаа хараахан дуусаагүй (энэ сарын 10-нд дуусна) хэдий ч Нийслэлийн прокуророос тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тогтоон гадуур байцаалт авах хүсэлтийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Шүүх хурлын тов маргааш гарах бололтой. Мөн Б.Бямбасайхан өмгөөлөгч Н.Цогт өнөөдөр хуулийн байгууллагууд хүний эрх зөрчиж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр ХБХ зарлаад байна.
Б.ГАЛ
Сэтгэгдэл (4)