Улс төрийн отгон намуудбн нэг Хөдөлмөрийн үндэсний нам Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа:
-Та бүхэн мэдэж байгаа сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх, энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэх маргаан мэтгэлцээн өрнөж байна. Энэ асуудал дээр бид удаан хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр уриалга гаргаж байна.
Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах зорилгогүй. Мөн Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх маргаанд оролцохгүй.
Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болохгүй явна гэж та бүхэн итгэж байна уу. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хийе, гэлээ.
“Дэлхийн томоохон байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг ард нийтээрээ шийдвэрлэх жишиг олон улсад бий. Хамгийн сүүлийн том жишээ бол Их Британи Европын холбооноос гарах эсэх асуудал байна. Ер нь улс орны ирээдүйтэй холбоотой асуудлыг хэдхэн хүн сэтгэлийнхээ хөөрлөөр шийдвэрлэх бус олон нийтээрээ хэлэлцэж шийддэг уламжлал тогтох ёстой” гэж Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд ярьсан юм.
Хөдөлмөрийн үндэсний нам дээрх асуудалтай холбоотойгоор судлаач, олон улсын шинжээч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ажээ. Ард нийтийн санал асуулга явуулах тухай уриалгыг Засгийн газар, УИХ, төрийн гурван өндөрлөгт албан бичгээр хүргүүлэх юм байна.
“Улс орны хойч ирээдүй, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д зааснаар ШХАБ-д элсэх тухай асуудлыг ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд ийм чухал асуудлыг ард түмнээрээ хэлэлцүүлэлгүй шийдвэрлэх нь буруу” гэж Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа ярилаа.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага 2001 оны зургадугаар сарын 5-нд байгуулагдсан бөгөөд Хятад, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан гэсэн найман гишүүн улс, Афганистан, Беларус, Монгол, Иран гэсэн ажиглагч дөрвөн улс, хамтын ажиллагын төвшинд Армении, Азербайжан, Кампож, Балба, Шри Ланк, Турк гэсэн зургаан улстайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс 2004 онд болсон Ташкентын дээд хэмжээний уулзалтаар ажиглагч статустай болсон бөгөөд уг байгууллагын түүхэнд ажиглагч статустай болсон анхны улс болсон түүхтэй. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 9-10-ны хооронд БНХАУ-ын Циндао хотод болох хуваарьтай байна.
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ УРИАЛГА
Эх орныхоо ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ЭВЛЭЛДЭН нэгдсэн бид Монгол Улсын алс ирээдүйн хөпкил. үндэсний эрх ашиг. тусгаар тогтнол, эв нэгдлийг эрхэмлэн төр засаг, нам, улс төрийн хүчнүүд, нийт Монголчууддаа хандан уриалга гаргаж байна.
Монгол Улс олон улс, бус нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад, тэр дундаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д нэгдэн ҮҮРЭГ хүлээж, бусад улсуудтай хамтран ажиллах нь нээлтэй билээ. Гэсэн хэдий ч ШХАБ-д элсэх эсэх тухай асуудал иргэдийн анхаарлыг татаж, буруу зөруү мэдээлэл тархан төөрөгдүүлж, нийгэмд талцал үүсгэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар энэхүү чухал асуудлыг онцгойлон анхаарч, олон талаас нь харгалзан, тулхтай шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.
Иймээс ШХАБ-д элсэхтэй холбоотой зсуудлыг нэмж судлах, Монгол Төрийн зүгээс иргэддээ ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан гадаад бодлого, олон улсын нэр хүндэд ямар давуу болон сөрөг тал бий болох, эдийн засаг, хөрөнгө оруулалтын яг ямар нөхцөл, боломж, давуу тал үүсэх, элсэхгүй бол ямар боломж хаагдах гээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, ойлголтын зөрүү, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын зүгээс ШХАБ-ын зорилго сайн мууг шинжлэн дүгнэх, асуудлын шийдлийг чиглүүлэх, Монгол Улсын гадаад бодлогыг шүүн хэлэлцэх зорилгогүй. Гагцхүү энэхүү шийдвэр Монгол Улсын ирээдүйг олон жилээр тодорхойлж явах нөлөөтэй, түүхэн чухал шийдвэр тул Монгол Улсын өнөөгийн Төр засаг судалгаа, итгэл үнэмшил муутайгаар, богино хугацаанд яаран энэ шийдвэрийг гаргах ёсгүй гэж үзэж байна. Учир нь,
- Энэ шийдвэр бол нэг байгууллагад гишүүн болох төдий асуудал биш. Монгол Улсын хөгжлийн бодлого, хөгжлийн арга замд шууд нөлөөлөх асуудал,
- Монголчуудын эуун зуун жилээр хүсч тэмүүлж, амиа зориулж, тэмцэж олсон тусгаар, бие даасан байдалд ямар нэг байдлаар тусгалаа олох, цаашид нөлөөлж болох асуудал,
- Ийм чухал асуудлыг одоо засаг барьж байгаа эрх баригчид, цөөн улс төрчид иргэдээсээ мэдээлэл нуун, хаалтай хуралдаанаар шийдвэр гаргах нь цаашид Монголчуудын дунд үл итгэлцэл, хардалт, хагарал үүсгэж олон жил үргэлжилж болох хортой үр дагавартай үндэсний эв нэгдэлд харш үйлдэл,
- Улс орны ирээдүйн олон арван жилийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг өнөөгийн дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд, улс төрчдөөр шийдүүлэх, итгэл хүлээлгэх боломжгүй онц чухал асуудал.
Дээр дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлсийг үндэслэн, улс орны хойч ирээдүй үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 16-д зааснаар ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, эцэслэн шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан уриалж байна.
Энэхүү уриалгыг дэмжиж, Монголчууд нэгэн тал болж эх орныхоо ирээдүйн хөгжил, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллахыг нам, улс төрийн хүчнүүд, эх нутаг болон гадаадад оршин суугаа нийт Монголчууддаа уриалж байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮМ) 2010 оны 6 дугаар сарын 6-ны өдөр