x

Катарын Эрхэм дээд Эмирийг Монголд айлчлахыг урив

УИХ дарга М.Энхболд Катар Улсын Зөвлөлдөх зөвлөл (парламент)-ийн дарга Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудтай уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа буюу 20 жил өнгөрч байгаа ч хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглээд, ноён  Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудыг Катарын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.

Худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Монголын хууль хяналт, төрийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж буйд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ.

Тэрбээр дэлхийд томд тооцогдох, нэр хүндтэй Катарын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татаж, цахилгаан эрчим хүч, төмөр зам, зэс, нүүрс боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд бий. Манай Засгийн газраас энэ талаарх саналаа хүргүүлсэн. Катарын Зөвлөлдөх зөвлөл болон ноён Ахмед Аль Махмуд таныг эдгээр асуудал болон салбаруудын хамтын ажиллагааны нэгэнт тогтсон гэрээ, хэлэлцээрүүдийг парламентаараа соёрхон батлахад анхаарал тавьж, дэмжихийг хүсэж байна гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Сайн харилцаатай, анд нөхдийн хувьд бид Катарын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг. Асуудлыг зөвшилцлийн замаар харилцан ойлголцож шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Ахмед Аль Махмуд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа ямагт өндрөөр үнэлдэг. Парламент хоорондын болон эдийн засгийн харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Холбогдох байгууллагууд төсөл, хөтөлбөрийн асуудлаар шууд харилцаж байх нь зөв. Элчин сайд, яамд ойр дөт ажиллах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.

Тэрбээр Катарт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, Монгол Улс, Монголын парламент Катарыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах асуудлыг хөндөж, Катарын Эрхэм дээд Эмир Монголд айлчлах урилгатай, Монгол Улсын Ерөнхий сайд Катарт айлчлахаар төлөвлөж буйг УИХ-ын даргын зүгээс дахин нотлов. Түүнчлэн Парламентын хоёр тэргүүн харилцан бие биенийг тус тусын улсдаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.34)
    Katar shig bolgohod ydah vumgui shuu dee daanch oorsniigoo bodood bhiin
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 23 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 24 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 25 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 39 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 51 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 59 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 59 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 цаг 1 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 цаг 4 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 10 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 11 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 15 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 18 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 21 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 22 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 25 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 28 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top