x

Засгийн газар хоорондын комиссыг Оросын талаас А.В.Гордеев ахлана

ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” Олон улсын чуулга уулзалт өндөрлөлөө. УИХ дарга М.Энхболд энэ өдөр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогч А.В.Гордеевтай ОХУ-ын Засгийн газрын ордонд уулзав.

Ноён А.В.Гордеев сүүлийн жилүүдэд ОХУ, Монгол Улсын хооронд өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, “Манай Засгийн газраас Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргын түвшинг ахиулж, намайг тус хэсгийн даргаар томилох шийдвэрт Ерөнхий сайд Д.А.Медведев гарын үсэг зурсан” гэж мэдээллээ.

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Засгийн газрын Тэргүүний орлогчоор томилогдсоны зэрэгцээ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг тэргүүлэх болсонд нь Алексей Васильевич Гордеевт баяр хүргэлээ.

Тэрбээр “Монгол Улс хөрш орнууд, тэр дундаа ОХУ-тай хөгжүүлж буй харилцаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, стратегийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг баримталдаг. Хоёр орны хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг илэн далангуй ярилцан шийдвэрлэх замаар идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж бид үздэг” хэмээлээ.

Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Монгол Улсаас ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрснийг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгааг ОХУ дэмжиж байгаад талархлаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр тал Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, эрчим хүч зэрэг салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэдгээрт шаардлагатай хөрөнгө, санхүүгийн асуудлыг хоёр тал ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжүүлж эхлүүлэх саналтай байна гэлээ. 

Түүнчлэн төмөр замын тээврийн салбарын гэрээ хэлэлцээр, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, түүний дотор малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах чиглэлээр хамтран ажиллах, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх, Халхын голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Ноён А.В.Гордеев хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, байр сууриа илэрхийлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд 2.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Тэрбээр энэ 6-р сард Улаанбаатар хотноо хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ болохоор байгааг онцлоод, “Эрхэм хүндэт УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны харилцааны өргөн хүрээний асуудлыг хөндсөн тул энд хүрэлцэн ирсэн манай яам, байгууллагуудын төлөөлөгчид салбарынхаа асуудлаар товч танилцуулга хийнэ үү” гэлээ.

Энэ дагуу ноён А.С.Мишарин, А.В.Лушников, В.М.Кравченко, А.Н.Морозов нар тус тусын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөв, зорилго чиглэлийн талаар тодорхой танилцуулав.

Танилцуулгад хөндөгдсөн зарим асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд тайлбар, мэдээлэл өгөв.

Уулзалтын төгсгөлд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеев “Өнөөдөр эрхэм хүндэт ноён М.Энхболд Тантай уулзсандаа тун баяртай байна. Ойрын хугацаанд Монгол Улсад дахин уулзана хэмээн найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад миний мэндийг уламжлахыг Танаас хүсье. Өмнө нь ноён Х.Баттулга болон миний бие Монгол Улс, ОХУ-ын Жүдо бөхийн холбооны тэргүүний хувиар хамтран ажиллаж байсан сайхан түүх бий” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 21 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 22 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 24 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 38 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 49 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 57 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 57 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 цаг 0 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 цаг 3 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 9 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 10 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 13 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 16 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 17 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 19 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 21 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 23 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 26 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top