Хорих 461-р ангид хоригдож байсан, Ерөнхий сайд асан С.Баярыг Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлснээс (өнгөрөгч сарын 24-нд) хойш 10 хоног өнгөрөв. Тулай өвчин нь хүндэрч, багтраа нь сэдэрсний улмаас хорихын эмнэлгээс хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн С.Баярын биеийн байдал сайжирч байгаа гэнэ.
Энэ талаар Улсын хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалан “С.Баярын бие сайжирч байгаа. Одоогоор шаардлагатай эмчилгээ хийж байна. Гэхдээ өвчин нь архаг учраас тодорхой хугацаанд эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа” гэсэн байна. С.Баяр нарыг албан тушаалын хэргээр АТГ-аас баривчлан саатуулж, цагдаан хорьсноос хойш хоёр сар шахмын хугацаа өнгөрөөд байна. Шүүхээс хоёр дахиа сунгасан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих хугацаа ирэх долоо хоногт (тавдугаар сарын 10) дуусах юм.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)