x

Төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг нэвтрүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ч.Улаан нар өнөөдөр (2018.06.05) манай улсад ажиллаж буй Нидерланд улсын Засгийн газрын төлөөлөгч,  Сангийн яамны ажилтан Чиэрд Тим, Хайс Баккер нарыг хүсэлтээр нь хүлээн авч уулзав.  

Европын холбооны улсаас эрхлэн төсөвт зардлын үнэлгээ хийдэг Нидерландын системийг үндэслэн улс орнуудад төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад Монгол Улсад нэвтрүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж эхэлсэн талаар зочид танилцуулав. Танилцуулгадаа “Төсөвт зардлын үнэлгээ хийх нь өнгөрсөнд санхүүгийн ямар нэгэн аудит хийх бус ирээдүйд бий болгох хөрөнгийн эх үүсвэрийг оновчтой төлөвлөж, хуримтлал үүсгэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл учирвал хөрөнгөө хэрхэн зарцуулах зэргийг тооцон гаргаснаа бодлогын тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулдаг санхүүгийн аргачлал” гэж онцлон тэмдэглэв.

Одоогоор Сангийн яамны төсөв боловсруулахад оролцдог ажилтнуудад сургалт явуулж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны хүрээнд сургалтад хамрагдах хүмүүсийн тоог салбар бүрээс нэмэгдүүлснээр төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа талаараа мөн тэмдэглээд Монгол Улс энэхүү төслийг хэрэгжүүлэх сонирхолтой, боломжтой эсэхийг тодруулсан юм.

Хариуд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан “Боломжтойгоор барахгүй бүр шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэж, төлөөлөгчдийн сонирхсон төсөв болон, төсвийг УИХ-аар хэлэлцэн баталдаг явцын талаар мэдээлэл өглөө.

Талууд мөн УИХ-ын бүтцэд төсөвтэй холбоотой бүх асуудлыг хэлэлцдэг бие даасан Төсвийн зөвлөл байж болох талаар, энэ чиглэлээр бусад орнуудын туршлагын талаар ярилцаж, харилцан санал солилцсон.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж эдийн засаг нь бүхэлдээ савлагаатай байдаг Монгол Улсын онцлог болон улстөрийн намууд сонгуульд оролцохдоо чиглэлийг нь гаргадаг Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг нэгбүрчлэн судалсны үндсэн дээр төслийг хэрэгжүүлж явах нь үр дүнтэй болно гэдгийг тэмдэглэсэн.

Уулзалтаар талууд төсвийн зардалд үнэлгээ хийдэг Нидерландын системийг Монгол Улсад нутагшуулах энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд санал нэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 38 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 38 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 40 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 54 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 20 цаг 6 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 20 цаг 14 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 22 цаг 14 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 цаг 16 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 цаг 19 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 25 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 26 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 30 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 33 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 35 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 37 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 40 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top