x

УИХ-ын дарга “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх, терроризмоос сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хууль тогтоомжийн хөгжлийг хангах, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг парламентын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлэх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн нар ажиллаж, салбар хуралдаануудад оролцож байгаа юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзав

Олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Төрийн Думын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал нөлөөтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Найрамдал нөхөрлөлийн олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай, хөрш орны хувьд бид ОХУ-ын Төрийн Думээс зохион байгуулж буй энэхүү томоохон арга хэмжээнд Парламентын тэргүүний хувьд оролцож буй нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ далайц, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал УБТЗ-ыг хөгжүүлэх, нэлээд хэдэн жил яригдсан “Эдийн засгийн коридор байгуулах” төслийг ажил хэрэг болгох талаар санал солилцов.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд, хамтран тэмдэглэх нь манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, дайны үед ч, энхийн цагт ч мөр зэрэгцэн тэмцэж явсан бахархалт түүхийг дархлах онцгой ач холбогдолтой юм” гэсэн санал дэвшүүлснийг  ноён В.В.Володин дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн ОХУ 2025 онд олон улсын ЭКСПО үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулахаар нэрээ дэвшүүлснийг Монгол Улс дэмжих болно гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллагууд бүх талаар бүрэн дэмжиж ажиллах нь хоёр орон, ард түмний нийтлэг эрх ашигт бүрнээ нийцэх болно гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён В.В.Володинийг энэ онд Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Ерөнхийлөгч В.В.Путиний зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

Зургадугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бие төлөөлөгч, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён И.Левитин өмнө нь ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан бөгөөд Улаанбаатарт болох уулзалтад оролцох юм.

“Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос нэлээд идэвхжиж байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын салбар хариуцсан сайдуудын ихэнх нь ОХУ-д ажлын айлчлал хийсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн уулзаж, хамтын ажиллагааны нэн чухал асуудлуудаар санал солилцсон. Бүхэлдээ манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ боломж нөөцөө сайн ашиглах, илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцоллоо.

Тэрбээр Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх хэмээн тэмдэглэлээ.

Ноён И.Левитин “Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь танай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Түүнчлэн Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд гаргах нь чухал юм” гээд, Улаанбаатарт болох “Орос, Монголын санаачилга-2018” уулзалт энэ мэт хамтын ажиллагааны олон чухал асуудалд хариулт өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Уулзалтын үеэр төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ

УИХ-ын дарга М.Энхболд зургадугаар сарын 04-ний өдөр болсон Чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Улс үндэстний оршин тогтнол, дэвшил хөгжил, ард түмний эрх чөлөөт, амар тайван, сайн сайхан амьдралд заналхийлсэн аливаа эрсдэлийн эсрэг Та бид нэгэн бүхэл, цул хүч болон сөрөн зогсох ёстой. Энэ эрхэм зорилгод Монгол Улс, 800 гаруй жилийн түүхэн улбаатай Монгол Улсын парламент өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байх болно” гэв.  

Чуулга уулзалт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 37 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 38 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 40 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 54 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 20 цаг 5 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 20 цаг 13 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 22 цаг 13 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 цаг 16 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 цаг 19 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 25 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 26 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 29 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 32 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 35 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 36 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 39 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 42 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top