x

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах уу?!

Эхлээд С.Баяр, дараа нь Ч.Сайханбилэгийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт шилжүүллээ. Шалтгаан нь тэдний эрүүл мэнд муудсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, С.Баярын хууч өвчин нь сэдэрч, хүндэрсэн бол өчигдөр Ч.Сайханбилэгийг шулуун гэдэсний хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж хорих ангийн эмч нар үзжээ. Улмаар тэднийг хагас сарын зайтай хорих ангиас шилжүүлж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж эхлэв.

Нэгэн цагт Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр дуудаж, байцаалт авсан байдаг. Нэг өдөр дуудаж байцаалт авсан шиг ээ хэдхэн цагийн зөрүүтэй цагдан хорьсон юм. Тэднийг Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Хуулийн хүрээнд 30 хоног таслан сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс дахин 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.

Хэдийгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас ил захидал илгээж тухайн үед Засгийн газрын тэргүүлж байсан хүнийхээ хувьд Оюу толгойн гэрээг үзэглэж улс төрийн шийдвэр гаргасан, улмаар батлан даалтад гарч гадуур шалгагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй.

Харин С.Баярын хувьд хэнтэй ч уулзахгүй, уулзах ч шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлт тавьсан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн бас л хүлээж аваагүй билээ. Учир нь, прокурорын байгууллагаас тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэж, тэрхүү хүсэлтийг нь шүүх хүлээн авч цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Харин олон нийтийн зүгээс тэднийг мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгааг хэлдэг бол өмгөөлөгчид нь ганц, хоёрхон удаа байцаалт, мэдүүлэг авсан гэдгийг хэлдэг. Нөгөө талаас хууль, хяналтын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын нөхдөд холбогдох энэхүү хэргийг зохих шаардлагын дагуу шалгаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Оюу толгойн гэрээтээ холбогдуулан хэд, хэдэн хүнийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилж байна" гэх утгатай тайлбарыг өгсөн.

Тэгвэл экс хоёр Ерөнхий сайдыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, харьяаллын дагуу холбогдох шүүх хурал хуралдаж, тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдэх юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал муудаж, Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс үзэхэд тэд эрүүл мэнд муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гарах магадлалтай байж болзошгүй байна.

Нөгөө талаасаа олон нийт тэднийг эрүүл мэндийн шалтгаанаар "ялаас мултрах"-ыг санаархаж байна гэж ч хардаж байгаа юм. Ямартай ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих уу, эсвэл үргэлжлүүлэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг авах уу гэдгийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (43.242.243.32)
    Гэрчтэй ,эзэнтэй,баримттай 60-тэрбумыг улстөрийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгож байхад Баяр, Сайханбилэг нар ял авна гэж гоньж,удахгүй суллагдана тэгээд нотлох баримтаар гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно ингээд л шударга эх орончид болцгоох цаг ,мөч тоологдож эхэллээ дээ! Монголчуудын төрд итгэх итгэл ийнхүү алдарна,,,
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 7 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 8 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 9 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 10 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 23 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 24 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 35 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 43 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 43 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 21 цаг 46 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 21 цаг 49 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 21 цаг 55 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 21 цаг 56 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 21 цаг 59 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 2 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 3 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 5 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 6 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 9 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 12 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top