ТЕГ-аас өнөөдөр С.Зориг агсны гэргий Б.Булганаас дахин байцаалт авчээ. Б.Булган өнөөдөр 12.00-13.00 цагийн үед өөрийн өмгөөлөгчтэй хамт байцаалт өгсөн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд Б.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж, байцаалт авсан тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн. Гэвч үүний дараа түүний байцаалт өгөхөөс татгалзан байцаалтын өрөөг орхиж буй бичлэг телевизээр цацагдсан билээ.
УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын хэлснээр Б.Булганыг өмнө нь уг хэргийн гэрч, дараа нь хамжигчаар тогтоон шалгаж байгаад хөөн хэлэлцэх дууссан шалтгаанаар 2015 онд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин энэ удаа Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)