Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг цагдан хорих ангиас суллаж “Сайд нарын” гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хүргэжээ. Түүнд яаралтай мэс засал хийх шаардлагатай болсон гэнэ.
Ч.Сайханбилэгийг АТГ-аас албан тушаалын гэмт хэрэгт буруутган цагдан хорьсоноос хойш нэг сар 25 хоног өнгөрөөд байна. Түүнийг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаад байгаа. Ерөнхий сайд асныг цагдан хорих хугацаа энэ сарын 10-нд дуусах ёстой байсан ч өнөөдөр орой “эмнэлгийн заалтаар” хугацаанаас нь өмнө суллаж Улсын II эмнэлэгт шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнд яаралтай хагалгаа хийх шаардлагатай болсон гэнэ.
Б.ГАЛ
Сэтгэгдэл (1)