x

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг “улсаа зарсан” гэж буруутгав

Монголын эдийн засгийн чуулган дээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д жинхэнэ гишүүнээр элсэх ёстой” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн байр суурь улс төрийн хүрээнд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлээд байна. Энэ асуудлыг хамгийн түрүүнд эсэргүүцэж дуугарсан хүн нь Э.Бат-Үүл. Тэр “Ерөнхийлөгч Х.Баттулга чөлөөт ардчиллыг геополитикт эсрэгцүүлсэн нь том эндүүрэл. Том эндүүрэл байгаад зогсохгүй том эрсдэл дагуулсан политик” гэсэн байна. Энэ тухайгаа “Өнгөрсөн зуунд Монгол улс геополитикийн хайчинд орохдоо ардчиллаа устган, иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан, бизнес хийх эрхийг хориглон, дотоод гадаадын капиталыг шахан зайлуулж, сүм хийдээ шатаан, 40 мянга орчим гэмгүй иргэдээ хөнөөн эцэстээ нэг их гүрний "колони" болсноор дууссан. ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элсэх тухай ярьж байгаа Ерөнхийлөгч маань шинэ зууны "шинэ колончлол"-ыг санал болгож байгаа юм биш үү” хэмээн бичжээ. Мөн Гадаад хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил ч бас ШХАБ-д Монгол Улс элсэх нь буруу гэв.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ШХАБ-ын талаарх байр сууриа хатуухан илэрхийлжээ. Тэр “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн жиргэсэн байна. Түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ханджээ.

Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумяабазар ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай гэх тайлбар өгсөн байв. Харин ажиглагчид “ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат байдал руугаа аажмаар гулсана. Гуравдагч хөршүүд рүү чиглэсэн гадаад бодлого бүдгэрэн замхарч, дэлхийн улс гүрнүүдээс тусгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • бат (103.9.89.202)
    тэмүүжингийн үед бүх төрийн ажил бүгд наймаагаар явж байсан юм байна л даа. тэгээд ингээд байгаа юм байна. одоо тэр байхгүй болохоор боож үхэх гээд байгаа юм байна ха ха ха
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • бат (103.9.89.202)
    худлаа дүрүзүүлсэн ардчилагчид нараа та нарын сэтгэлгээ хуучирчихаад байна. ШХАБ-тай хамтраад ажиллах ёстой. аливаа асуудлыг хамтын шийдвэрээр шийднэ гээд байгаа биз дээ. монголчууд худлаа цээжээ дэлдэхээ болих хэрэгтэй хөгжил дэвшил өөд бусадтай хамтрах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (112.72.11.123)
    Элсэх нь бүс нутагтай үр дүнтэй байж болно Гэхдээ ШХАБ нь НҮБ биш шүү дээ Одоо үед НҮБ ч гэсэн эргэлзээтэй бодлоготой болсон үе шүү дээ
    2018 оны 06 сарын 06 | Хариулах
  • н (119.40.98.162)
    Богино хугацаанд хятадын хөгжлийн давалгаанд том том төсөл хэрэгжиж эдийн засаг сайжрах байх л даа харин алсдаа бид баавгайн тэврэлт лууны үнсэлтээс гарч чадахгүй болчих бусуу
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    ШХАБ-д элсэж орсоноор хятадын бодлого шууд нөлөөлөх бөгөөд дарангуйлагчийн засаглал тогтох болно. Хятадын хар хайрцагны бодлого амжилттай хэрэгжиж байна даав
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Хятадын нөлөөн энгээд бүрэн орлоо доо эх орончидоо
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Hohi ni ee uher Mongolchuudaa. Jenco ekh oronch Battulga geed baisan. Yas yaman deeree Orosiin gar hol bolson hogiin golog
    2018 оны 06 сарын 05 | Хариулах
  • МУ Иргэн (66.181.177.53)
    Энэ нэр гангадсан сдууг шалгах хэрэгтэй. Нөгөө алкааштайн хамт. Цагдааг Америк цагдаа маягаар явуулах гэж самарсан гөлөг дө. Чамайг би өөрөө яаж ийж байгаад шалгана да.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
    • оркуудад
      эргүү малаа ШХАБ-н тухай ярьж байна. чаддаг юм бол утас хаягаа тавьчих би өөрөө чам дээр очьё
      2018 оны 06 сарын 04
  • Зочин (27.123.214.104)
    ШХАБ л элсэхгүй бол манай улс хаагдмал ЭЗ ын хоригонд байсаар байх болно. Элссэн нь дээр. Үгүй бол хөгжихгүй. Элсэх яриа гарангуут ЭЗ ын коридорын талаар яригдаад эхэллээ. Ийм л бна даа.
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
  • Баагий (112.72.14.57)
    Тэмүүжин ч цагдаагаас овоо мөнгө идсэн дээ шонхор оёдлын үйлдврийг бас хувьчилсан
    2018 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 13 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 13 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 15 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 29 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 41 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 48 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 48 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 21 цаг 51 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 21 цаг 54 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 0 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 1 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 4 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 8 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 8 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 10 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 12 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 15 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 17 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top