x

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

Хөнгөлөлттэй зээлээр:

-  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

-  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

-  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

-  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

-  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

-  “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

-  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

-  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”

-  “Нүхэн гарц”

-  “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Иргэдийн төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв

  Иргэдийн төсөв гэдэг нь иргэдэд улсын төсөв, санхүүгийн талаар үндсэн мэдээллийг танилцуулах хэрэгсэл бөгөөд Засгийн газар одооноос иргэдэд хүргэж эхэлж байна. Энэ нь:

-  Иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төсвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх

-  Төсөвлөлтийн явцад иргэдийн оролцоог хангах

-  Төрийн мөнгийг хэр сайн удирдаж байгаад иргэд хяналт тавих

-  Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулах ач холбогдолтой юм.

Иргэдийн төсвийн танилцуулгыг Засгийн газар боловсруулж төсөв хэлэлцэх үед болон батлагдсаны дараа иргэдэд хэвлэмэл, цахим /www.mof.gov.mn , www.iltod.gov.mn/болон нэг хуудаснаас эхлээд бүрэн хэмжээний тайлан хэлбэрээр хүргэнэ.  Танилцуулга нь ойлгоход хялбар, мэргэжлийн үг хэллэг багатай, энгийн, анхаарал татах зураг, дүрслэлтэй байх юм.

  “Интернэйшнл Баджет Партнершип” олон улсын байгууллага үндсэн найман үзүүлэлтээр “Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг. Өнгөрсөн онд манай улсынх дэлхийн дундаж үзүүлэлт болох 42-оос бага зэрэг өндөр гарчээ.

Товч мэдээ

-  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.

-  “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтлана. Мөн гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтлана” гэж өөрчлөн найруулахаар төлөвлөжээ.

-  Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай олон улсын авто тээврийн харилцаатай холбоотой хэлэлцээр байгуулах хүртэл автотээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэр эхлүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв. Засгийн газар хоорондын хэлэлцээргүй учир манай тээвэрчид дээрх улсын  нутгаар өнгөрөхдөө 2000 хүртэл ам.долларын торгууль төлсөөр өнөөг хүрчээ.

-  Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн корпорацийг олон улсын санхүүгийн байгууллага, дотоод, гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын оролцоотой байгуулахаар болов.

-  “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар гаргах юм.

-  Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн байна. Холбогдох журмын дагуу хамтлагт 21 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ч (211.230.163.61)
    Дандаа зээл наад их өрийг чинь хэн төлөх вэ
    2018 оны 06 сарын 01 | Хариулах
  • Иргэн (66.181.178.253)
    Ард түмэн хэрэгтэй хууль 60 тэрбумынханд ашиггүй болохоор батлагдахгүй юмдаа харамсалтай
    2018 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 17 цаг 20 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 17 цаг 21 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 17 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 17 цаг 23 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 17 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 17 цаг 37 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 19 цаг 48 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 19 цаг 56 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 21 цаг 56 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 21 цаг 59 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 22 цаг 2 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 22 цаг 8 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 22 цаг 9 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 22 цаг 12 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 15 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 22 цаг 16 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 22 цаг 18 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 22 цаг 20 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 22 цаг 22 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 22 цаг 25 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top