x

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохыг дэмжсэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.05.30/ 09 цаг 42  минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Тэрээр, Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхлэж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс /зээлийн хүү/ төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. Санхүүгийн зах дээр нэгэнт тогтсон монополь өндөр зээлийн хүү нь дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй хадгаламж татах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийг дагуулж төв банк бодлогын хүүгээ дэлхий дээр бас л байхгүй өндөр түвшинд тогтоон барьж байна. Сүүлийн 11 жилд зээлийн нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөс 13.6 их наяд төгрөгт хүрч, бараг 6.8 дахин нэмэгдсэн боловч, түүнийг дагаж зээлийн хүү буурсангүй, харин ч сүүлчийн 8 жилээр авч үзвэл 0.8 пунктээр нэмэгджээ. Зээлийн нийлүүлэлтийн их хэмжээний өсөлт хүүд нөлөөлөөгүй нь тухайн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээр үнэ зохицуулагдахгүй байгааг, чөлөөт өрсөлдөөн байхгүй болохыг нотолж байгаа юм байна. Мөнгө хүүлэлтийн гол индикатор болох зээлийн марж буюу банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь манайд дунджаар 13% байгаа нь дэлхийн дундаж /4%-6%./-аас хэт өндөр байна. Банкуудын олгож байгаа зээлийн хувьд ч, түүний гол түүхий эд болох хадгаламжийн хувьд ч хэт төвлөрөл бий болсон, 2-3 банкны давамгай байдал ноёрхсон, өрсөлдөөн байхгүй, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаггүй монополь “үнэ” тогтсон монополиос олгиполь руу шилжих гэсэн категорид хамаарах зээлийн зах манайд бүрэлдэн тогтсоныг дээрх шинж төрхүүд илтгэж байна.

Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесс эрхлэгчдийн, иргэдийн төлбөрийн чадварыг сулруулж, зардал өсгөн ашиг бууруулах, улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болоод удаж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, нийгмийн дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна.

Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Энэ хууль батлагдсанаар нийгэм, эдийн засгийн онцгой чухал ач холбогдол бүхий дараахь эерэг үр дагаварууд гарна гэж үзэж байна:

  • Зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурна. Ялангуяа банк бус зээлдүүлэгчдын зээлийн хэт өндөр хүү буурч, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана.

  • Бизнесийн үйл ажиллагааны зардал буурч ашиг хуримтлал нэмэгдэж, бизнесийн орчин сайжирч,төлбөрийн чадвар дээшилж, татварын бааз суурь тэлж, төсвийн орлого нэмэгдэнэ.

  • Иргэдийн, ялангуяа худалдаа эрхлэгчдийн зээлийн хүүгийн дарамт эрс буурч орлого нэмэгдэж, аж амьдрал сайжирахад чухал нөлөө үзүүлнэ.

  • Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш бүтээн байгуулалтад чиглэгдэнэ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, зээлийн хүү өндөр байгааг тодотгож, мөн бизнесийн зээлийн хүү 18 хувь байгаа нь юун дээр үндэслэсэн, бууруулах боломж бий эсэх талаар тодруулав.

Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, бизнесийн зээлийн хүү 18 хувь бол зах зээлийн нөхцал байдалтай уялдуулан зохицуулагддаг, цаашид бууруулах боломж бий, харин төрөөс дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна гэлээ.

Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ, зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр бус олон жил яригдаж байгаа бөгөөд олон шалтгаанаар гацсаар 28 жил боллоо. Энэ асуудал гацаж буй шалтгаан нь зах зээлийн зарчмаар явагдсан гэсэн тайлбар хийгддэг. Иймд төрөөс зохицуулалт хийх шаардлага үүсч байна гэв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. Ийнхүү Байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын чуулган Л.Элдэв-Очир танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүданхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан боловч УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын хуралдаантай байсан тул уг асуудлыг хойшлуулахаар тогтов гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 53 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 54 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 55 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно 56 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 20 цаг 30 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 20 цаг 31 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 20 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 20 цаг 33 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 20 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 20 цаг 47 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 22 цаг 59 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 23 цаг 6 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Өчигдөр 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Өчигдөр 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Өчигдөр 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Өчигдөр 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Өчигдөр 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Өчигдөр 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Өчигдөр 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top