Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө түрээсийн орон сууцад амьдардаг талаар хэвлэлд ярьсан байдаг. Тэгвэл түүний эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг талаар хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт өөрийн цахим хуудаснаа бичжээ. Улмаар Ц.Нямдорж сайдын гэр бүлийнх нь хүн болон хүүхдүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй гурван хаус, 14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн байна. Тэрээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хандаж өнгөрсөн хугацаанд хоёр удаа өргөдөл, гомдол гаргасан аж. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хариу ирүүлжээ. Тэрхүү хариуд "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа" хэмээн дурджээ.
Сэтгэгдэл (3)