x

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол улсын ТӨВИЙГ САХИХ гадаад бодлогоос татгалзжээ

Монгол Улс 2015 оноос байнга төвийг сахих тухай статустай байсан бол энэ оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож, төвийг сахих тухай статусыг сурталчлахгүй байхыг даалгажээ.

2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан тогтоол: 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 162
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 05/04 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                           У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                                                 Д.ЦОГТБААТАР


Харин 2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталж, 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр ХҮЧИНГҮЙ болгосон ЗӨВЛӨМЖ ДЭМЖИХ ТУХАЙ тогтоолд:

"1. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.

2. Монгол Улс байнга төвийг сахих талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу олон улсын сонорт хүргэх, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжсэн НҮБ-ын шийдвэр гаргуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                              Л.ПҮРЭВСҮРЭН

Хууль зүйн сайд                                                                      Д.ДОРЛИГЖАВ " гэсэн байжээ.

Эх сурвалж: legalinfo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана саяхан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 1 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна 4 мин Хятадын хүн амын тоо буурчээ 17 цаг 37 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 17 цаг 38 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 17 цаг 39 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 17 цаг 39 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 17 цаг 41 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 20 цаг 49 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 20 цаг 50 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 20 цаг 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 20 цаг 52 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 23 цаг 20 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 23 цаг 32 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 33 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 23 цаг 35 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 23 цаг 37 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 23 цаг 41 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 23 цаг 44 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 23 цаг 45 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top