Их Британи болон Украин улсууд түүхэн ач холбогдол бүхий 100 жилийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагааг урт хугацаанд бататган, худалдаа, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, технологи зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Гэрээний хүрээнд Украинд эдийн засгийн сэргэлт, дэд бүтцийн шинэчлэл хийх, батлан хамгаалахын салбарт стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг гол чиглэлүүдийг тусгасан байна. Мөн Британи улс Украинд дэмжлэг үзүүлж, сэргээн босголтын төсөлд идэвхтэй оролцохоо илэрхийлжээ.
Энэхүү түншлэлийн гэрээ нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, ирэх зуун жилийн туршид эдийн засаг, аюулгүй байдал, технологийн хөгжлийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эхлэл болж байна.
Эх сурвалж: BBC News
Сэтгэгдэл (1)