x

Калифорнийн түймэр “галзуурч” байна

Фото David McNew / Getty Images

Америкийн Калифорни мужийн ойн түймэр дарагдалгүй улам  тэлсээр Холливудыгн толгодод хүрлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  мужид  гамшгийн онцгой дэглэм тогтоов. Хохиролын урдчилсан тооцоо $57 тэрбум болов.

Калифорнийн энэ ойн түймрийг  эдийн засгийн болон устгагдсан байр сууцын тоогоор мужийн түүхэнд хамгийн том гамшиг гэж үзлээ. AccuWeather дүгнэн тоолсноор галын хохирлын хэмжээ $52–57 тэрбум болоод байна.

Сүүлийн мэдээгээр, гал бараг 11 мянган га талбайг эзэлсэн ба амь үрэгдэгчдийн тоо арав орчим болов. Наад захдаа  мянга орчим барилга байгууламж шатжээГэр орноо орхин дүрвэх анхааруулгыг 130 мянган хүн аваад байна. Гал Холливудын алдрын модот  гудамж, Оскарын жил тутмын шагналыг гардуулдаг Dolby Theater зэргийн соёл урлагийн түүхэн газруудад аюул учруулахаар болж байна. Оскарын шагналын нэр дэвшигчдийг зарлах арга хэмжээг хоёр хоногоор хойшлуулжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Калифорнид  өргөн цар хүрээтэй гамшгийн онцгой дэглэм тогтоов. Тэр Италид хийх айлчлалаа хойшлуулжээ. Гэлээ гэсэн түүнийг Дональд Трамп  шүүмжлэн  ажилгүй, чадваргүй гэжээ. “Даатгалын компаниудад  энэ сүйрлийг төлөх мөнгө байгаа гэдэгт эргэлзээтэй” хэмээн тэр хэлээд дээр нь Калифорнийн захирагч Гэвин Ньюсомыг огцрохыг шаардлаа.

Шатан дүрэлзэж байгаа Калифорнийн кадрууд Forbesийн гэрэл зургийн сурвалжлагад

 

Пасифик Палисейдс район дахь Уилл Рожерсийн наранд шарлагын газраас холгүй орших Pacific Coast Highway шоссейн ойролцоо шатаж буй байшингууд

Jeff Gritchen·Orange County Register via Getty Images

Лос-Анжелесын Сансет модот гудамж

Apu Gomes·Getty Images

Пасифик-Палисейдс районд ус асгаж байгаа нисдэг тэрэг

Brian van der Brug·Los Angeles Times via Getty Images

Орон гэргүй эмэгтэй

Wally Skalij·Los Angeles Times via Getty Images

Лос-Анжелесийн Пасифик Палисейдс бүрэн шатжээ

Eric Thayer·Getty Images

Хүчтэй салхи, мөн ус  хураах байгууламжууд хоосон байгаа нь байдлыг улам хүндрүүлэв

Qian Weizhong·VCG via Getty Images

Калифорнийн галын албаны тэргүүн Энтони Марроне хэлснээр гал сөнөөгчдийн нөөц нь дөрөв биш, хоёр хүчтэй түймэртэй тэмцэх хүчин чадалтай байжээ

Apu Gomes·Getty Images

Хэдэн арван мянган хүмүүсийг  заавал  нүүлгэх хэрэг гарлаа

David Crane·Los Angeles Daily News via Getty Images

Байдены тогтоосон онцгой дэглэмийн буянаар нутгийн хүмүүс түр суух байр, байшин барилгаа засаж босгох, даатгалын нөхөж чадахгүй байгаа бага хүүтэй зээл авах боломжтой болжээ

Apu Gomes·Getty Images

Мөн хохирогчдын бизнесийг сэргээх холбооны тусламжийг гаргана

Mario Tama·Getty Images

Пасифик Палисейдс дэх америкийн жүжигчид Лейтон Мистер, Адам Броди (зурагт) нарын гэр орон бүрэн шатжээ. Пэрис Хилтоны зуны байр, жүжигчид  Энтони Хопкинс, Билли Кристал, Жеймс Вудс, Жон Гудман, Южин Леви нарын олон хүний сууц бас галд үгүй болов.

Пасифик Палисейдс нь хотын элитийн район ба тэнд Рианна, Том Хэнкс (азаар байр нь  бүтэн үлдэв), Бен Аффлек, Женнифер Энистон, Брэдли Купер, Гвинет Пэлтроу нар мөн экс дэд ерөнхийлөгч Камала Харрис амьдардаг.

Дроноос авсан Пасифик Палисейдс районы зураг. Бүхэл бүтэн район үгүй болжээ

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 9 цаг 21 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 10 цаг 2 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 10 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 10 цаг 15 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ 15 цаг 55 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ 17 цаг 51 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top