Ирэх зургадугаар сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны 34-р хурал хуралдана. Өмнөх дарга Ц.Сундуй дуулиант “60 тэрбумын” хэрэгт холбогдож ажлаа өгсөнөөс хойш Нийслэлийн МАН жил дамжин даргагүй яваа билээ. Энэ хугацаанд МАН-ын даргын үүргийг хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэж ирсэн. Тэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлалаа. Тэр өчигдөр “Ц.Мөнхтөрийн цаг” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ тухайгаа зарлав. Мөн тэр хэдхэн өдрийн өмнө төр, орон нутгийн байгууллагуудаас 2017 оны ажлын үр дүнгээр Улаанбаатар хотыг улсын “Шилдэг хот”-оор шалгаруулж, Ерөнхий сайдаас шагнал гардсан билээ.