УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй С.Баярыг эргэж очжээ. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж, 40 гаруй хоног цагдан хоригдсон Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдээд байгаа. Түүний олон жил өвдсөн тулай өвчин хүндэрч, багтраа нь сэдэрсэн оноштойгоор Хорих 461-р ангиас хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн билээ. С.Баярын өмгөөлөгч Г.Орхон үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлын улмаас батлан даалтад гаргаж, гадуур байцаалт өгөх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг нь хангахаас татгалзсан байдаг. Тиймээс С.Баярын цагдан хорио үргэлжилж байгаа тул түүний хэвтэн эмчлүүлж байгаа өрөөг хамгаалалтад авсан байна. Өчигдөр буюу пүрэв гаригт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Ерөнхий сайд асан С.Баярыг эргэж очжээ.
Б.ГАЛ
Сэтгэгдэл (4)