Хорих 461-р ангиад саатуулагдаж буй С.Баярын өвчин хүндэрч алхаж чадахгүй болсон тухай өмнө мэдээлсэн. Олон жил ужигарсан тулай өвчин нь хүндэрч хөл дээрээ зогсч чадахаа больсон, хорих ангийн байранд агаар дутагдсанаас болж багтраа өвчин нь сэдрээд байгаа. Гэсэн ч хэрэгт хяналт тавьж буй прокурор Ерөнхий сайд асныг батлан даалтаар гаргахаас татгалзсан тул шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа тухай түүний өмгөөлөгч хэлсэн билээ. Харин өчигдөр орой хорихын эмчийн хүсэлтээр С.Баярыг энгийн эмнэлэгт шилжүүлэн эмчилж эхэлжээ. Харьяаллын дагуу түүнийг Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн байна.
Б.ЗАЯА
Холбоотой мэдээ:
С.Баярын өвчин хүндэрч алхаж чадахаа больжээ
Сэтгэгдэл (6)