x

Хаалгаа түгжээд тооноороо даллах маань

 “Тавантолгойг хөдөлгөхдөө АТГ-аас асуугаарай, Ерөнхий сайд аа...” Манайхан ч бас л хоржоонтой туучийнууд шүү. Гэхдээ бас оргүй ч юм биш л дээ. С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Шүүгч Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг албан тушаалын хэрэгт сэжиглэн барьж хорьсон хуулийн байгууллагууд маань одоо хэр нь яллах үндэслэлээ олоогүй л гэсэн үг. Арга мухардаад УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ “хуульд нийцсэн эсэхийг” шинжээчдээс асууж яваа юм биз дээ. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг л болж байна.

Хэрэв шүүхээс томилсон шинжээчид нь “Хууль зөрчсөн байна” гэвэл Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан өмнөхийн өмнөх парламентыг яах юм бол? Оюутолгойн гэрээг дахин авч хэлэлцээд "Гэрээ байгуулсан хүмүүст хариуцлага тооцох үндэслэл алга" гэж дүгнэсэн өмнөх парламентыг бас яах вэ? Шинжээчид хэрэв “өөрчлөлт оруулж болно” гэчихвэл одоогийн парламент нь бас “гэрээгээ өөрчилнө” гэх үү? Онигооны ч хүүдий юмаа даа, манай хуулийнхан.

Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхий сайд “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулж, “Монголтой бизнес хийж болж байна. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг” гэж хөрөнгө “хошгоруулж” (цаадуул нь тэгээд хошгортлоо ч өдий биз дээ) зогсох нь хувь заяаны шоглоом юм даа

Өчигдөр Ерөнхий сайд Тавантолгойн төслийг хэрхэн хөдөлгөх талаар Засгийн газраас боловсруулсан саналыг УИХ дахь намын бүлэгтээ танилцуулсан. Үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг Тавантолгойн төсөлд татан оролцуулах, БНХАУ-тай хамтрах, эсвэл ордын 30 хувийг олон улсын зах зээлд гаргах зэрэг хувилбарууд багтаж байгаа юм гэнэ. МАН-ын бүлэг дээрх хувилбаруудтай танилцаад “ордын 30 хувийг олон улсын зах зээлд гаргах хувилбарыг судалж үзнэ” гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох хувилбарыг илүүд үзсэн байна. Гэхдээ төр өөрөө менежмэнтээ хийнэ.

Харин одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид манай төрд хэр итгэл үзэмшилтэй хандах юм бол доо. Өчигдөр эхэлсэн Эдийн засгийн чуулганд лав Дэлхийн банкны нэг захирлаас өөр гаднын түнш байгаагүй. (тэр нь ганцхан үг хэлсэн, хөрөнгө оруулагчдаа хамгаалаарай гэж) Харин 21 аймгийн Засаг дарга нар анх удаагаа уригдсан байна лээ. Ерөнхий сайд нь “Улс төржихөө болиод хүчээ нэгтгэе” гэж хэмээн хоолойгоо шахахыг бодоход асуудал гадаад талд биш, дотооддоо бид асуудалтай байна гэдгийг ил, далд ч хүлээн зөвшөөрсөн хэрэг биз.

Гэвч одоо яадаг билээ, хуулийн байгууллагууд нь (мэдээж өөрсдийн санаачилгаар биш л дээ) хөдөлж байгаа ганц хоёр төслөө татаж унагаах ажлыг хэн нэгний оролцоотойгоор тасралтгүй үргэлжлүүлж байгаа нөхцөлд хэн Монголд итгэж хөрөнгөө эрсдэлд оруулах вэ? Өмнө нь хуулиа өөрчилж тоглодог байсан бол одоо хүнийг нь хорьж тоглодог болчихоод байна шүү дээ. Яаж ийж хулхидаад, хөрөнгө оруулагчдыг урхидаад ирлээ ч гэсэн шийдвэр гаргахдаа хүрвэл УИХ, Засгийн газар нь шийдвэр гаргах биш, АТГ, прокурор, шүүхийн шинжээчдээс асууж гэрээ хэлцлээ хийх ёстой болж байна. Тэгэхгүй бол хэн, хэзээ дээлээ нөмрөхийг хэн мэдлээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулсан хоёр Ерөнхий сайдаа, гэрээн дээр ажилласан Сангийн сайдаа бариад хорьчихсон улс шүү дээ.

Ийм байхад, хуулийн байгууллага нь ингэж ажиллаж байхад, хөрөнгө оруулагчдын өмнө хамаг хаалга үүдээ түгжчихээд “Манайд хөрөнгө оруулаарай. Хуулиа дагаж, гэрээгээ биелүүлдэг улс шүү” хэмээн тооноороо даллах Ерөнхий сайд маань хувь заяаны шоглоом юм даа. Анх У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдож байхад манай хэвлэлүүд “Манай Ерөнхий сайдыг мааш том сорилт хүлээж байна” хэмээн бичдэг байлаа л. Тэр сорилт нь харин одоо тоглоом шоглоомоор дуусч байх шиг.

Алдаа дутагдалтай ч Н.Алтанхуяг гэдэг хүн Ерөнхий сайд байхдаа маш олон асуудлыг тал талаас нь цуглуулаад нэг бодлого дээр авчирч зангидаж чаддаг хүн байж. Харин манай хүн (У.Хүрэлсүх) төвд нь суучихаад тал тал тийш нь цацаад байдаг. Хэзээ тэр бүхэн нь богцондоо багтаж, бодлого болж цэгцрэх юм, бүү мэд

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • New paradigm (66.181.161.92)
    Uhaantan mingan tergig harin kuchten neg tergig tegekdee minga dakin ik urelgen kiimer bolmui. Iimd edin zasag gej suuri onolin oilgolt bus uu
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (182.160.3.192)
    гяя-ны сайд нь орост очоод дараа нь ану явдаг нь ямар бодлого вэ үүгээр путины монголд айлчилах ажил хойшлогдож хүрэлсүхийн орост хийх айлчилал бас хойшлогдов бололтой
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Өчигдөр 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Өчигдөр 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Өчигдөр 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна Уржигдар 15 цаг 48 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа Уржигдар 15 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа Уржигдар 15 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ Уржигдар 15 цаг 45 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ Уржигдар 15 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна Уржигдар 15 цаг 31 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА Уржигдар 13 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан Уржигдар 13 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Уржигдар 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Уржигдар 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Уржигдар 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Уржигдар 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Уржигдар 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Уржигдар 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Уржигдар 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top