УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллийнхээ эхэнд "Бүлгийн гишүүд Таван толгойн төслийг хөдөлгөх саналтай танилцлаа. Засгийн газраас оруулж ирж байгаа хувилбарыг судалж үзэхээр боллоо. Боломжтой хувилбар байх магадлалтай гэж харсан. Тиймээс ирэх хоёр, гурван хоногтоо энэхүү төсөл дээр сайн ажиллах хэрэгтэй. Дараа нь эцсийнхээ шийдвэрийг гаргахаар тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Таван толгойн төслийн гол санаа нь 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргая гэж байгаа юм билээ. Түүнчлэн түүнийг дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр гээд их олон зүйлийн судалгааг судалж үзээд бүлэг шийдвэрээ гаргахаар болсон. Энэ долоо хоногт биш юм аа гэхэд ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөх шийдэлд улс төрийн шийдвэрээ гаргах болно" гэв. Мөн “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлэх юм байна. Энэ гурвыг дэмжинэ гэж бүлэг санал нэгдсэн. Харин УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвшүүлэх хүний тухайд Ш.Солонгын нэр яригдсан' гэв.
Тавантолгойн асуудлаар ЗГ-ын саналыг судална гэв
Санал болгох
Сэтгэгдэл (2)