УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ үеэр гааль, хилийн цэрэг зэрэг тусгай чиг үүргийн байгууллагад хүний эрх зөрчигдөж буйтай холбогдуулан Нийтийн сонсгол зохион байгуулахаар болсон талаараа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд би хүний эрхийн төлөө хангалттай ажиллаж чадахгүй байгаа талаар эрх баригчдыг шүүмжилтэй хандаж, өөрийн байр сууриа илэрхийлж байна. Эрх баригчид өнөөг хүртэл Хүний эрхийн дэд хорооны даргыг томилж чадахгүй байна. Олон улсын хүний эрхийн хорооноос ирүүлсэн 14, 15, 16 дугаар илтгэлүүдийг авч хэлэлцэхгүй байна.
Би үсээ хусуулж, тэмцлээ илэрхийлж байгаа эмч, багш нарын цалинг нэмэхийг шаардаж, тэдний тэмцлийг дэмжиж байгаагаа онцолж байна, би эмч, цагдаа, багш нарын цалинг нэмүүлнэ. С.Бямбацогт гишүүнтэй хамт Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаан дахь бэлгийн мөлжлөг хэрээс хэтэрсэн тухай мэдээлэл ирсэн. Гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн харилцаа хүнд байдалд орсон, хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн харилцаан дахь бэлгийн мөлжлөг хэрээс хэтэрсэн гэдгийг өргөлдөл бичиж ирүүлсэн байна. Ийм учраас хүний эрхийг хамгаалахын тулд онцгой анхаарал хандуулж энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх болно" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (2)