x

АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохгүй бол Цэцэд хандана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хэд, хэдэн асуудал бий. Хамгийн чухал гэсэн хоёр том асуудлыг энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөний асуудал. Засгийн газар болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгдмэл хамтарч хэлэлцэх Ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр чуулганы хуралдаанаас гарсан. Үүнтэй холбогдуулан хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа болсон. Ингэхдээ сүүлийн хуралдаанаар Ажлын хэсэг дэх МАН-ын гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн гэдэг нь харагдаж байна.

Учир нь, манай намын Ажлын хэсэгт орсон хоёр гишүүнийг оролцуулалгүйгээр хуралдсан. Ингэхдээ хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар дэмжих нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргасан байна. Дараа нь Ажлын хэсгийн хуралд оролцож чадаагүй хоёр гишүүнийг маань гарын үсэг зурахыг шаардсан байна. Үүнийг буруу гэж харж байна. Ажлын хэсэгт байгаа АН-ын хоёр гишүүн гарын үсгээ зурахгүй. Учир нь, энэ бол улс төрийн шийдвэр. Хүүхдийн мөнгө дээр улстөржих шаардлагагүй гэж үзсэн. Чуулганы хуралдаан дээр ихэнх гишүүд хүүхдийг ялгаварлалгүй бүх хүүхдэд мөнгө олгох боломж байна гэдгийг хэлж байсан.

Харамсалтай нь, Ажлын хэсэг бүлгийнхээ шахалтаар 80 хувийг шийдвэрт хүрч байгаа нь улс төрийн шийдвэр гэж харж байгаа. Ер нь хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох ёстой гэдэг байр сууриндаа АН хэвээр байгаа. Хэрэв энэ асуудал чуулганаар 80 хувиар орж ирэх аваас хуулийн хүрээнд завсарлага авна. Хэрэв энэ хууль батлагдах юм бол хориг тавих хүсэлтээ Ерөнхийлөгчид илэрхийлнэ. Хэрэв энэ байдлаар нь хүч түрж улс төрийн шийдвэр гаргаад цааш явах юм бол хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандана" гэлээ. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Энэ долоо хоногт анхны хэлэлцүүлэгт орохоор бэлтгэгдэж байгаа. Тиймээс АН-ын бүлгээс албан ёсны дүгнэлтээ илэрхийлэх нь зүйтэй гэж үзжээ. Ерөнхийдөө энэхүү төсөөлөл нь Монголын эдийн засаг дахь орлого, зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэнэ. Түүхэнд байгаагүй данхайсан төсөвтэй Монгол Улс болно гэж харж байна. Гол шалтгаан нь, уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогын зохицуулалтаар хийгдэж байгаа түүнийг давсан зардлын нэмэгдэл гэж харж байна. Тэгэхээр ийм том зардал хоёр дахин өсч байгаа бол 2016-2020 оны амьжиргаа мөн хоёр дахин өсөх ёстой гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.165.91)
    Ээ чааваасаа хүүхдүүдээр битгий түрий барьж улс төржөөд байгаарай
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Өчигдөр 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Өчигдөр 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Өчигдөр 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна Уржигдар 15 цаг 48 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа Уржигдар 15 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа Уржигдар 15 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ Уржигдар 15 цаг 45 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ Уржигдар 15 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна Уржигдар 15 цаг 31 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА Уржигдар 13 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан Уржигдар 13 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Уржигдар 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Уржигдар 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Уржигдар 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Уржигдар 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Уржигдар 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Уржигдар 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Уржигдар 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top