x

Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.10) хуралдаан 10 цаг 05 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. УИХ 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн “Монгол УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зургаан гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдээ тавдугаар сарын 03-ны өдөр татан авчээ. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны тавдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хороо Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгаж эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалт явуулав. 

Оюуны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2016 онд нэгтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд  заасан оюуны өмчийн эрхүүдийг баталгаатай эдлүүлэх, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Улсын бүртгэлийн хяналтын алба нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Харин оюуны өмчийн улсын хяналт нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх замаар гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хоёр чиг үүргийн хяналтыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг өөрчилж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгох агуулга бүхий тогтоолын төслийг батлахыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Ийнхүү шийдвэрлэснээр оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инновацийг хөгжүүлэх, технологи инновацийн төв байгуулах, иргэдийн оюуны өмчийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа хийх, оюуны өмчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх тогтолцоо бэхжиж байгаа юм байна. 

Олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах, тогтвортой ашиглах замаар даян дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг баталжээ. 2004 оноос үйлчилж эхэлсэн уг гэрээн одоогоор нийт 144 орон нэгдээд байгаа юм байна. Гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс тэжээлийн шинэ таримал, түүнийг сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү гэрээний дэргэдэх сангийн хөрөнгөөс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг авч ашиглах бололцоо бий болох аж. Ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр олон улсын нийгэмлэг болон бусад донор байгууллагын дэмжлэгийг авах нөхцөл бүрдэх талаар Д.Цогтбаатар сайд танилцууллаа. Байнгын хороо тавдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд манай оронд мал аж ахуй голлодог онцлогтой тул гэрээнд нэгдэн орсноор бэлчээрийн ургамлын генетикийн өөрчлөлтийн чиглэлээр судалгаа явуулж, шаардлагатай арга хэмжээ авах бололцоо бүрдэх эсэхийг тодруулж байв. Мөн манай улсын хөдөө аж ахуйн салбарын судалгааны шинжилгээний байгууллагын тогтолцоог бэхжүүлж, чадавхижуулах, бодлогоор дэмжих, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлээр холбогдох яамд ажиллах зэрэг саналыг хэлсэн. 

Монгол Улсын хэмжээнд ургамлын генетик нөөцийн судалгааны талаарх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Сүүлийн 30 гаруй жилийн судалгааны дүнд бүрдүүлсэн 70 орчим таримлын 20500 дээжийг урт болон богино хугацаанд хадгалах, таримал ургамлын генийн сан Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд байдаг. Харин Мал аж ахуйн хүрээлэнд бэлчээр, тэжээлийн ургамлын 1800 дээж, сортын ургамлын генийн сан байдаг гэлээ. Гэрээнд нэгдэн орсноор судалгаанд дэвшилт гарах, олон улсын хамтын ажиллагаа эрчимжих боломжтой бөгөөд өөрийн санд байгаа мэдээлээ гишүүн орны судалгааны байгууллагад хуваалцах үүрэг хүлээнэ гэдгийг Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын секторын эрхлэгч Т.Атарсайхан хэллээ. 

Ингээд санал хураалт явуулахад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Өчигдөр 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Өчигдөр 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Өчигдөр 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна Уржигдар 15 цаг 48 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа Уржигдар 15 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа Уржигдар 15 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ Уржигдар 15 цаг 45 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ Уржигдар 15 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна Уржигдар 15 цаг 31 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА Уржигдар 13 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан Уржигдар 13 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Уржигдар 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Уржигдар 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Уржигдар 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Уржигдар 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Уржигдар 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Уржигдар 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Уржигдар 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top