Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих, таслан сэргийлэх 30 хоногийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах саналыг шүүхэд хүргүүлжээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр уг асуудлыг хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авахаар шийдвэрлэсэн байна.
Тэднийг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа билээ. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хорин 461 ангиас илгээсэн захиандаа “Оюутолгойн төслийг хөдөлгөх эсэх нь бодлогын буюу улс төрийн шийдвэр байсан. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй” хэмээн бичиж, УАБЗ-ийн дарга болон гишүүдийг уг асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)