Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өчигдөр ТЕГ-аас дууджээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнө цацагдсан “сэтгүүлчдийг тагнасан, чагнасан” гэх хэрэгтэй холбоотой байв.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман олон нийтэд мэдээлэхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа прокурорт ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” гэсэн билээ. Харин хэвлэлийнхний зүгээс энэ хэргийн захиалагч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа.
Өчигдөр ТЕГ-аас Ц.Нямдорж сайдыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахыг оролджээ. Хууль зүй дотоод хэргийн сайд дуудсан цагт нь очсон боловч мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (6)