x

Прокурорын яриа Хууль зүйн сайдыг сандаргав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдав. Хаалттай хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар (ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судлах ажлын хэсгийн ахлагч ) Олон улсын Парламентын холбооны удирдах зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг судалж санал, дүгнэлт боловсруулснаа Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.

ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрт С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн аж.

Гэвч эдгээр шаардлага нь Байнгын хорооноос байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн, парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуул гэсэн нь ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөд хүргэж байгаа тул энэ чиглэлээр санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, эсхүл уг асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг Х.Нямбаатар гишүүн танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар ОУПХ-нд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах болон холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зүйтэй тухай ОУПХ-ны саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжжээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэргийн яллагч “нууц” материалыг хэвлэлийн байгууллагад өгч нэг талын тайлбар хийлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, заналхийллээ хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Ц.Нямдорж сайдын саналаар Байнгын хороо хаалттай хуралдаж, дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн санал солилцох уулзалтыг зохион байгуулах шийдвэрт хүрсэн байна. Товчоор хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессийг УИХ-ын түвшинд хянаж үзэх юм байх.

Гэвч хоёр жилийн өмнө шүүхээр шийдвэрлэсэн уг хэрэгт өнөөдөр яагаад гэнэт ач холбогдол өгч, УИХ-ын түвшинд яригдах болов?

Даваа гаригийн орой С1 телевизээр цацагдсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт УЕП-ын орлогч, С.Зориг агсны хэргийн ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат оролцож, уг хэргийн талаар олон нийтэд төдийлөн ил болоогүй байсан зарим мэдээллийг сэтгүүлчтэй хуваалцсан билээ. Энэ үеэр прокурор “Захиалагчийг илрүүлэлгүйгээр гүйцэтгэгчийг яллалаа” гэж буруутгаж байгаа нь харин ч энэ хэргийн шалгалтад саад учруулах гэсэн оролдлого. Гүйцэтгэгчийг ололгүйгээр захиалагчид хэзээ ч хүрдэггүй юм” хэмээн ярьсан нь Ц.Нямдорж сайдыг бухимдуулсан бололтой. Учир нь уг хэргийн шүүх хурал болсны маргаашаас эхлэн Ц.Нямдорж сайд (тухайн үед УИХ-д сул гишүүн байсан) “Шүүх хуралдааныг хаалттай явуулж, захиалагчгүйгээр гүйцэтгэгчийг ялласан нь хууль бус. Гэм зэмгүй хүмүүст зохиомол хэрэг тулгаж яллалаа” хэмээн хэвлэлээр заргалдаж эхэлсэн билээ. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцах эрхгүй. Хэрвээ танилцсан бол хууль зөрчсөн явдал бөгөөд танилцуулсан, танилцсан хоёр хоёулаа хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн нь түүнд “заналхийлсэн” хэрэг болсон бололтой.

Харин хэргийн яллагчийн хувьд “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдсан, бид ямар нэг сэжиг таамагт үндэслэж биш, гагцхүү хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шалгалт явуулсан. Хэргийн захиалагч нь гүйцэтгэгчдийг огт санамсаргүй байдлаар сонгоогүй, маш нарийн төлөвлөж зохион байгуулсан байдаг. Одоо харин гүйцэтгэгч нар маань биднийг захиалагч руугаа хөтөлж аваачина” гэсэн. Мөн ОУПХ-ноос дэмжлэг авч, тэднийг уг хэрэгт татан оролцуулж байгаа УИХ-ын зарим гишүүдийг “Хэргийн шалгалтад санаатайгаар саад учруулж байна” гэж хэлсэн нь ч байгаа оносон бололтой. Их л сандралдаж байна.

Уг нь бол ОУПХ гэдэг нь парламент хоорондын харилцаа, хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан ТББ. Холбооны мөрдөх товчоо зэрэгтэй адил олон улсын түвшинд хэрэг мөрдлөг явуулдаг байгууллага биш. Гэтэл УИХ-ын гишүүд юуны учир хэргийн шалгалтыг ОУПХ-нд тайлагна, шүүх хурлыг дахин явуул хэмээн хуулийн байгууллагыг шахах болов. Үнэхээр л хэргийн захиалагчтай холбоотой биш биз?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (124.158.111.6)
    Ер нь яаж ч бодсон тийм царайны 3 хүн хүн алж чадах уу? Нэг бол тухайн үед нь сэтгэл мэдрэлд нь нөлөөлөх тариа хийсэн байх. Олон талаас нь эргэцүүлж бодоход л сэтгэлд ер бууж өгөхгүй байгаа юм даа. Өмгөөлөгч талыг нь оруулаад яриулаад үзэх хэрэгтэй. Ер нь бол БУЛГАН л үнэнийг хэлэх энэ хэргийн зангилааг тайлах цорын ганц хүн...
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • зориг (112.72.14.80)
    Ялалсан ба яллуулсан тал хоёулаа хуулийн өмнө тэгш байж өөр өөрсдийн үнэн худлыг нотлох,тайлбарлах,өмгөөлөх боломжоор ижил тэгш хангах хуулийн заалт юу болж бнаа.
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    ЗАХИАЛАГЧДЫН ЗАРИМ НЬ ШОРООНД ЗАРИМ НЬ ШОРОНД ЗАРИМ НЬ ШООКОНД ОРООД БАЙГАА ЮМ БИЗДЭЭ
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (27.123.212.134)
    Эрдэнэбат их сургуулийн багш бсан нехер Эх орон намаас нэр дэвшиж бсан санагдах юм.Нэг инх удахгуй тэр шинэ албан тушаалд томилогдох биз.бялуугаа хуртэх биз дээ.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (27.123.212.134)
    маш нарийн зохион байгуулалттай хэрэг гэчихээд 16 настай хуу+2 нялх хуухэдтэй хедеен й хуухэн+хот орж узээгуй малчин залуу,эргэлзээ терж байна.УИХаас нууцаасг аргасан хэргийн материалыг прокурор юунд бариад байна.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    Эсэргүүцээд байгаа УИХын гишүүд үнэхээр сонирхолтой байна шүү
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин. (103.10.22.31)
    Эрдэнэбат хэргийг илрүүлсэн гэх үйлдэл хууль мэддэг хүмүүс, хуулийн байгууллагийн ажилтан, гүйцэтгэх ажил хийж мэддэг хүмүүс, шоронгийн гэмт хэрэгтнүүд дунд бол муухан найруулсан жүжиг, зохиомолоор гэмгүй хүмүүст хэрэг тохож хэлмэгдүүлсэн үйлдэл гэдэг нь ил байдаг. Гэмт хэрэгтнүүд ч зохиомол хэрэг хүлээхэд хуулийхан хэрхэн тусалдаг нууц ажиллагааг гадралдаг. Иймд ийм тэнэг нэвтрүүлэг хийж ард түмний тархийг буруу мэдээлэл, худал зүйлээр хордуулан угаахаа больмоор юм даа.
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Ts (112.72.14.33)
    Onigoo.onigoo
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.246.26)
    ёстой зөв нэвтрүүлэг болсон шүү Үнэн байдлыг албаны хүний амнаас сонсох шал өөр юмаа. Өмнө нь сайд дарга нарын үгэнд итгэж буруу ойлгож явсанаа ойлгосон. УИХ-ын гишүүд хэрэгт саад болохоо болимоор юм. Сонгуулийн шоу хийж хүний үхлээр олз хайдгаа болимоор байна
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Нямкоо (66.181.160.126)
    Захиалагч илрэх гэхээр л мань шударга сайд маань ихэд сандраад 570 унаж өөрийгөө хамгаалуулаад байх юмдаа. Уг нь нийгэм үнэн мөнийг нь олмоор байдаг сайд яагаад саад болоод байгаа юм бол арай...
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Үнэн (37.120.79.45)
    Эрдэнэбат тов тодорхой бодит байдлыг ярьсан. Нямдорж Батзандан мэтийн гахайнуудын үнэн нүүрийг сайхан гаргаж тавьсан даа!!!!!!!
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Өчигдөр 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Өчигдөр 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Өчигдөр 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна Уржигдар 15 цаг 48 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа Уржигдар 15 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа Уржигдар 15 цаг 46 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ Уржигдар 15 цаг 45 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ Уржигдар 15 цаг 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна Уржигдар 15 цаг 31 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА Уржигдар 13 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан Уржигдар 13 цаг 12 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ Уржигдар 11 цаг 12 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв Уржигдар 11 цаг 09 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ Уржигдар 11 цаг 06 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа Уржигдар 11 цаг 00 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ Уржигдар 10 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна Уржигдар 10 цаг 56 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 10 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ Уржигдар 10 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top