x

С.Баянмөнх: Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна

Манай улс төрчид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэрээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, ЖДҮХС-гаас их хэмжээний зээ^авсан хэрэг өнгөрсөн жилээс олон нийтэд ил болсон.

Энэ хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар УИХ-ын 49 гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Мөн тус сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б. Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хунийг татсан.

Гэтэл тэд өнгөрсөн даваа гаригт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн юм. Ийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан.

Үүнтэй холбоотойгоор Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.Баянмөнхтэй ярилцлаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэргийн яллагдагч нар гэм буруугаа хүлээж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь ялаа хөнгөлүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд хэрэг шилжихээс өмнө прокурорт гаргана гэсэн байгаа.

Мөн хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан. Тодруулбал, тухайн хүн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршгаа арилгасан байх ёстой. Эрүүгийн хуульд хохирлоо арилгахаа илэрхийлсэн гэсэн нэр томьёо бий.

Гэхдээ хохирлыг арилгах, арилгахаа илэрхийлэх хоёр өөр. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас авсан зээлээ эргүүлж төлсөн баримт хэрэгтэй. Түүнээс хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн гээд хэргийг шийдчихэж болохгүй.

Эрүүгийн хуулийн 6.7-д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно гэж байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан.

-Энэ хэрэг дээр зүйлчилсэн зүйл ангиар дээрх хүмүүсийг 2-8 жил хорихоор байгаа. Хэрэв тэд хохирлоо барагдуулбал, ялын хэмжээ 1-4 жил болох нь ээ?

-Хэрэг дээр ажиллаагүй учраас зүйлчлэлийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Б.Батзориг нарын хэрэг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэгдэхээр байгаа. Ингэж үзвэл хялбаршуулсан журмаар Батзоригийг хорих ялын хэмжээ 1-4 жил болох магадлалтай.

Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт. Харин бусад хүн нь 22.1.1, 22.1.2-оор хариуцлага хүлээх болов уу. Ингэхээр Б.Батзоригоос бусад хүнд хорих ял оноохгүй байх.

-Яллагдагч нар гэмт хэргээ хүлээн зөвшөөрчихөөд байхад Нийслэлийн прокурорын газарт хэргийг буцаадаг нь ямар учиртай вэ. Шууд хэргийг хянан шийдвэрлэж болдоггүй юу?

-Шүүгдэгч нар шүүх хурал дээр урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлтээсээ татгалзаж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээж авсан. Иймээс процессыг зөвтгөж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх хугацаагаар хангаж, хэргийг буцаасан.

Хялбаршуулсан журмаар шийдэж байгаа учраас шүүхийн өмнөх шатанд хэргийг шийднэ. Нэг ёсондоо ял наймаалцах, урьдчилан шийдвэрлэх процесс явагдаж, шүүхээр таслуулах болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр гэм буруутай эсэхийг шүүн хэлэлцэхгүй гэсэн үг. Шүүхийн өмнөх шатанд гэм буруугийн асуудлыг прокурор, шүүгдэгч тал хоорондоо ярилцаж, хохирлыг барагдуулсан гэх асуудлыг яриад, шүүхээр асуудлыг авч хэлэлцээд, шийдвэр гаргана.

-Прокурорт шилжүүлснээс хойш хэдий хугацааны дотор хэргийг шийдэх ёстой вэ?

-Прокурор хялбаршуулах журмын дагуу хүсэлтийг хүлээн авч, 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлнэ. Шүүх үүнийг нь 2 цагийн дотор шийдвэрлэх ёстой.

-Хэрэгт холбогдогч нар Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй байх нөхцөл үүсэх үү?

-Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулж байгаа нь хариуцлагаас чөлөөлж байна гэсэн үг биш. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Торгох, төрийн албанд ажиллах эрхийг нь хасах, тодорхой хугацаагаар хорих гэх мэт байдлаар ял онооно. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.

Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой одоо хэрэглэж байгаа хуулийн зүйл заалт сул байна. ЖДҮХС-гийн хэрэгт холбогдогч нарыг хамгийн хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу 22.1.3-аар зүйлчлэхэд

2-8 жил хорихоор байгаа. Зүйл заалт чанга байж гэмээнэ үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оноох нөхцөл бүрдэнэ. Гэтэл одоо хэрэглэж байгаа хууль ийм сул байгаа учраас хуулийн байгууллагыг буруутгах боломжгүй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын асуудлаас болж огцорч, 24 жил хоригдож байгаа. Гэтэл манайд ЖДҮХС-гаар дамжуулж хамаарал бүхий этгээдээр зээл авсан нь тогтоогдоод байхад хүлээлгэх хариуцлага ийм байгаа нь манай хууль ямар байгааг харуулж байна.

-Энэ хүмүүсийн хэргийг 22.1.3-аар зүйлчилж байгаа. Энэ нь хэр оновчтой вэ?

-Гэмт хэргийн зүйлчлэлийг хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа мөрдөгч, прокурор чиг үүргийнхээ дагуу зүйлчилдэг. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр өмгөөлөгчдөд мэтгэлцэх эрх бий. Эрүүгийн хууль дээр өөр оновчтой, тохирох зүйл заалт энэ хэрэгт байхгүй.

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь ял завших гэж буй үйлдэл гэж харж болох уу?

-Хуульд гэм буруугаа хүлээвэл ялыг хөнгөрүүлж болно гэж заагаад өгчихсөн болохоор шууд ял завших оролдлого гэж болохгүй. Хуулийг хэрэглэх нөхцөл байдал, боломж нь ийм байна. Тэгэхээр энэ хууль хэнд зориулагдсан бэ гэдэг нь эргэлзээтэй. Хууль тогтоогч байгууллага болон төрийн албан тушаалтантай холбоотой хэрэгт ялын зүйл заалт сул байна.

Хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаас авахуулаад тэдэнд ял завших боломж, бололцоо олгож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна. Үүнийг хуульд зааж, ял завшиж байгаа хэрэг гэж хардахаас өөр аргагүй.

Хуульчийн хувьд хэлэхэд нэгдүгээрт, авлига, хээл хахуультай холбоотой хэргийн хуулийн хариуцлага тооцох зүйл, заалт сул. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ял завших маягтай байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 10 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 21 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 25 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 30 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 37 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 43 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 55 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 57 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 1 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 4 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 14 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 36 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 10 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 58 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 14 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 27 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 43 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 56 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 38 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top