x

Д.Хаянхярваа: Сонгуулийн холимог тогтолцоог эргэж харах ёстой

Д.Хаянхярваа: ШИНЭЭР КОНТОРЫН БАРИЛГА ЭХЛҮҮЛЭЛГҮЙ ГАНЦХАН ЖИЛ ТЭСЭЭЧ

УИХ-аар хэлэлцэж буй 2020 оны төсвийн төмлийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал одоо ямар шатандаа байгаа вэ. Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад АН-ын зүгээс тавьж буй гурван саналын нэг болох Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болох заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тохиролцсон талаар гишүүд мэдээлж байсан? 

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, өөрөө огцруулах асуудлыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр би тууштай дэмжиж байсан. Гэвч бүлэг дээр уг заалтыг эсэргүүцэж унагаасан юм. Бидний яриад байгаа гол асуудлыг нэг нь Засгийн газрын чадамж, насжилтын асуудал шүү дээ. Ерөнхий сайд арай илүү эрх мэдэлтэй байх нь цаашдаа манайд хэрэгтэй.

Гэхдээ нэг зүйлээс болгоомжлох ёстой. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хаших хүн бүх юмыг хэтрүүлчихвий. Манайхан тойрон хүрээлэл үүсгэж аваад, нөгөөдүүл нь буруу, зөрүү мэдээллээр хангаад, нийгмээс тусгаарлачихдаг. Ингэж тойрон хүрээлэл үүсгэж байгаад нураадаг үйл явц социализмын үеэс л манай намд байгаа зүйл. 40-өөд жилийн дараа Ю.Цэдэнбал даргыг яаж унагаасан билээ. Яг л түүн шиг намын даргаа тойрч, бүчиж байгаад гэнэт л балбаад эхэлдэг.

Тийм технологийг давтуулахгүйн тулд намын дарга, Ерөнхий сайд хүн зарчимтай, ёс зүйтэй, нам дотроо ардчилалтай байх зарчмыг барьж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа. 

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал дээр Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байгаа юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсны дараагаас энэ заалтыг хэрэгжүүлж эхэлнэ гэх хувилбар ч яригдаж байгаа гэсэн. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Гишүүдийн дунд янз бүрийн л байр суурь байгаа. Гэхдээ үүнийг хүлээж авах нь зөв. Энэ төрийн толгойн өвчин болоод байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдэл холилдоод байгаа асуудал. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилдог давуу эрхтэй болчихоод байна. Зовлонгийн шалтгаан юу гэвэл үүнийг л хэлнэ. 

Хэрэв энэ заалт батлагдвал 2021 оноос хэрэгжүүлж болохгүй гэх зүйл байхгүй гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бүлгийн олонхын шийдвэрээ дагана. 

-Сонгуулийн холимог тогтолцооны тухайд?

-Холимогт тогтолцоог дэмждэг хүний нэг нь би л дээ. Яагаад гэвэл  парламентын тогтолцоог сайжруулахын тулд холимог тогтолцоог байлгах хэрэгтэй. Холимог тогтолцоотой болоход сөрөг талууд байгаа. Тухайлбал, намын даргаа тойрсон том, хүчтэй бүлэглэл үүсгэж, бүлэг фракцаараа хуваагддаг болох вий гэсэн болгоомжлол бий. Энэ болгоомжлолыг эс анзаараад цаад ашиг тусыг нь харъя гэвэл парламентын төлөвшилд хэрэгтэй юм. 

Жишээ нь, АН өнгөрсөн сонгуулиар нийт ард иргэдийн 37 хувийн саналыг авсан хэр нь есхөн гишүүн сонгогдсон байна. Хэрэв холимог тогтолцоогоор сонгууль явагдсан бол магадгүй энэ парламентад АН-аас 20-иод хүн, МАХН намаас ч бас хэдэн гишүүн орж ирээд, манай намын 65-аас хасагдах байсан байх. Ингэсэн бол парламентын дархлаа талаасаа илүү сайжирч, 2016-2019 онд үүссэн шиг улс төрийн ээдрээтэй асуудал үүсэхгүй байх магадлал байсан. Тэгэхээр холимог тогтолцоог олон талаас нь харах ёстой гэж бодож байна.

Хэрэв энэ тогтолцоог хэрэгжүүлнэ гэвэл 2024 оны сонгуулиас хэрэгжүүлэх нь оновчтой болох байх. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөлд нэг намын, нэг бүлгийн гишүүд маш олон болчихсон. Янз бүрийн хэл ам ч байна. Тэгэхээр 2020 оны сонгуулиар улс төрийн намууд, улс төрчид гэсэн дүнгээ тавиулна. Гэхдээ 2024 оноос холимог тогтолцоог хэрэгжүүлэхийн өмнө намын гишүүнчлэл, фракцын асуудал байх уу үгүй юу гэдгийг нухацтай ярилцах хэрэгтэй байх.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш хэрхэн үргэлжлэх вэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үед унасан саналуудыг дахин оруулж ирж санал хураалт явуулж болно гэж ойлгоод байгаа? 

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээр өмнө нь батлагдсан эхээс хасах зүйл байвал хасаж болно, нэмж болохгүй гэж манай хуульчид тайлбарлаж байгаа. Одоо бол АН-ын гурван санал дээр төвлөрч ярилцаад, авна авахгүйгээ тодорхой болгоод орохгүйгээр хоёрдугаар хэлэлцүүлгийг задална гэвэл бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй.

Хоёрдугаар хэлэлцүүлгийг ямар хүнд нөхцөлд хийснийг ард түмэн харсан байх. 57 гишүүний ирц бүрдүүлэх, Үндсэн хуультай холбоотой кноп дарах үед бөөн будлиан болдог хэр нь энгийн хууль хэлэлцэх үед кноп нь зүгээр болчихдог. Гэх мэтчилэн зүйлүүдийг харахад цаана бас л нэгэн юм байна уу даа гэж хардах бодол төрж байгаа.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Сонгуульд зориулсан төсөв гэдэг шүүмжлэл бий. Төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн өмнөх жил төсөв батлахад сонгуульд зориулсан төсөв гээд аль ч улс төрийн хүчин шүүмжилж л  байдаг. Миний хувьд арай хэтэрхий өөдрөг төсөв болчихов уу даа гэсэн байр суурьтай байгаа. Орлогоо бодитой тооцож, дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ямар байх вэ гэдгээ Сангийн яам тооцсон байх. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөх тал руу байгаагаа анхаарах ёстой. 

Дээр нь 2020, 2021 оноос бид том төлбөрүүд хийж эхэлнэ. Тиймээс илүү зүйлд нэг төгрөг зарж байхаар, хуримтлуулж өрөө дараад цаашаа явах нь чухал байгаа юм. 

Хоёрдугаарт, төсөв дээр хөрөнгө орлогын бодлогоо эргэж харах шаардлагатай. Төсвийг ерөнхийд нь харахад маш олон конторын барилга эхлүүлж байна. Сумын засаг даргын тамгын газар гэхчлэн. Энэ нь яг манай хуучин технологи л доо. Таван тэрбум төгрөгийн өртөгтэй барилга дээр 100 тэрбумыг тавьчихдаг. Энэ нь дараа дараагийн жилийн төсвүүдээ хүндрүүлээд явчихдаг. Нэгэнт эхлүүлээд 100 тэрбум төгрөг булчихсан болохоор гүйцээхээс өөр арга байдаггүй. Одоо бол бүх л аймаг, сум конторын барилгатай, үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Шинээр конторын барилга эхлүүлэлгүй нэг жил тэсээч гэж хэлмээр байгаа юм. Би энэ саналуудаа төсвийн ажлын хэсэг дээр хэлсэн. 

-Зарим аймгуудад хэтэрхий өндөр төсөв тавьсан гэх шүүмжлэл гараад байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө орлогын бодлогыг тэгшитгэх хэрэгтэй. Нэг аймаг, суманд хэтэрхий их төсөв тавиад бусдад нь харьцангуй бага байж болохгүй. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд маань аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой холбогдуулж түүхэн аялал жуулчлалын бүс байгуулах гэж байгаа тухай ярьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг эсэргүүцээд байгаа юм биш л дээ. Гэхдээ Норовлин суманд нэг музей байгуулснаар аялал жуулчлал хөгжих нь юу л бол. Манайд ирж байгаа жуулчид байгалийн сайхныг харж, ая тухтай амрах гэж л ирдэг шүү дээ. Аялал жуулчлалын компаниудад тавьдаг шаардлагыг өндөрсгөж, наад зах нь усанд орох, бие засах газруудыг тохижуулж байж энэ салбарыг хөгжүүлэх тухай ярих нь зүйтэй болов уу.

Цаашлаад аль болох олон авиа компанийг урьж, тийзний үнэ бууруулах асуудлыг төр зохицуулах ёстой. Жуулчдын тоо нэмэгдэхэд зочид буудлын асуудал яригддаг. Үүнд төр санаа зовох шаардлагагүй. Жуулчдын тоо нэмэгдэхэд хүлээж авах зочид буудлын асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө зохицуулчихна шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд энэ талд нь анхаарвал зүгээр юм уу гэсэн байр суурьтай байдаг. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.175.217.50)
    Одоо ч энэ мэт луйварчдын үг яриа үнэ цэнэгүй болж дээ.Ашгаа өгдөг байсан бол аль эрт монгол хөгжжихсөн байгаа.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 14 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 24 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 28 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 34 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 41 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 47 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 58 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 1 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 5 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 8 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 18 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 40 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 14 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 2 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 18 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 31 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 47 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 0 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 42 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top