x

Б.Пүрэвдорж: Саарал жагсаалтад оруулсны төлөө Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-АН-ын зөвлөлөөс ирэх оны төсөвт дүгнэлт хийжээ.  Ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэтэрхий хөөсөрсөн, улс төрийн зорилго агуулсан, төрийн бодлого алдагдсан ийм төсөв оруулж иржээ. 

Тухайлбал, Орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1, Нийгмийн даатгалын шимтгэлээс олох орлогын өсөлт 41.6 хувь, Гаалийн татвараас олох орлогын өсөлт 11.7 хувь, Онцгой албан татварынх 13.8 хувь, Хөрөнгийн орлогын өсөлтийн хэмжээ 19.3 хувьтай байхаар төлөвлөжээ. Үүн дотор хамгийн их анхаарал татаж байгаа нь орлогын татвараас олох орлогын өсөлт 37.1 хувь байгаа.

Энэ төсөөллийг хийхдээ экспортын нийт орлогыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтад хэт өөдрөгөөр хандсан байна. 2020 онд түүхэндээ байгаагүйгээр 42 сая тонн нүүрс экспортлох нь урьд хожид байгаагүй тоо. Орлогыг хийсвэрээр өсгөж, зардлыг мөн л хийсвэр төсөөлсөн нь сонгуульд зориулсан төсөв болсныг илтгэнэ.

-Тэгэхээр АН-ын зүгээс ямар бодлого барих вэ?

-Ашиггүй хөрөнгө оруулалтуудыг хасаж тооцох хэрэгтэй. Гишүүдийнхээ тойргийг услахын тулд төсвийн алдагдлыг хоёр наяд байхаар төсөвлөсөн.  Төсвийн нийт зарлагын хэмжээний ихэнх хувийг хөрөнгийн зардалд зориулахаар байна.

Төсвийн зарлага огцом өссөн нь төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. 2015 оны төсвийн зарлагыг ирэх оны төсвийн зарлагатай харьцуулахад хоёр дахин их тоо харагдаж байна. Зарлага хяналтаа алдсан байна гэсэн үг.

-Ерөнхийдөө Засгийн газрын өрийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Энэ төсөвт ямар байдлаар орж ирсэн байгаа бол?

-Засгийн газрын өр болон Монгол Улсын өр талийсан. 2016 онд 24 тэрбум ам.долларын өртэй хүлээлгэж өгсөн. Өнөөдөр 30 тэрбум ам.долларт хүрсэн. Иргэн бүр 25 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг. Энэ их өр тавьчихаад хийж, бүтээн ажил МАН-д алга.

Засгийн газрын нийт өр 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Энэ бол 2012-2016 онд АН-ын авсан бүх зээлтэй тэнцэж байна.  Жишээ нь, энэ мөнгөөр 3000 км зам тавьсныг бүгд мэднэ. Гэтэл баруун аймгууд руу тавьсан замаас  200 км гаруй зам үлдсэний 130 км замыг одоо хүртэл тавиагүй байна. Ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед хөрөнгө мөнгөө хэмнэж байгаад гадаад өр төлбөрүүдийг төлөх ёстой.

Харамсалтай нь, хөрөнгө мөнгөө маш үр ашиггүй зарцуулж байна. Үүний нэг жишээ нь нэг аймагт 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг  тавьж байна. Хэнтийн аймгийн Бэрх гэдэг ганц тосгонд 27 тэрбум төгрөг төсөвлөсөн нь зарим аймгаас хоёр дахин өндөр дүнтэй байна.

Орлого талаа маш хариуцлагагүй тооцсон. Зэсийн үнэ буугаад эхэллээ. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ мөчлөгтэй байдаг. Одоо унадаг мөчлөг нь эхэлсэн.

-Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр зэхэж байна.  Энэ асуудалд зөвлөл байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногт УИХ түр завсарлаж, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орж байх шиг байна. Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН энэ долоо хоногт зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна.

-“Саарал жагсаалт”-д орсноор Монголбанк, СЗХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгийг мэдэгдсэн. Хариуцлагын асуудал нь хэр бодитой вэ?

-Терроризм, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой, санхүүгийн мэргэжлийн хуульд өөрчлөлт оруулах, хяналтын байгууллага байгуулах зэрэг “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотой асуудалд орсон.

“60 тэрбум”-ын нөлөөгөөр очсон, хэлний мэдлэггүй хүмүүс ФАТФ дээр очоод ажлаа тайлагнаж чадаагүй. Өнөөдөр МАН Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй байгаа. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Ц.Нямдоржид хариуцлага тооцох ёстой. 

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 58 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 9 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 13 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 18 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 25 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 31 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 43 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 1 цаг 49 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 1 цаг 52 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 2 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 24 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 16 цаг 58 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 18 цаг 46 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 2 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 15 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 31 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 19 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 27 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top