x

Д.Ганмаа: Эрүүл мэндийн бодлогод өөрийн гэсэн шалгуур байх ёстой

Харвардын Анагаах ухааны их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаатай ярилцлаа.

-Монголын хүн амд тулгарч буй эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн  судалгаа шинжилгээний ажил чинь хэр урагштай байна вэ?

-Судалгаа шинжилгээг хэр үр дүнтэй байгаа вэ гээд үнэлдэг шалгуур нь олон нийтэд хэр ач холбогдол бүхий ажил хийж үр дүн гаргасан бэ гэдгээр дүгнэгдэнэ. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд шинжлэх ухааны хөгжлөөрөө Монгол Улс 239 орноос 117-т жагсаж  байна. АНУ, Хятад, Англи, Япон, Герман зэрэг улсууд бүх салбарын шинжлэх ухаан, тэр дундаа анагаах ухааны салбараар тэргүүлж байна. Харин манай улс анагаахын шинжлэх ухааны салбарын хөгжлөөр 128-д  эрэмбэлэгддэг.

Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад  шинжлэх ухааны ажлын үр дүнг өндөр ач холбогдол өгөн хүлээн авч, эрдэмтэн, судлаач нарын нэр хүндийг өргөх, бие дааж шийдвэр гаргах, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа явуулах эрх чөлөөгөөр хангадаг, гарсан үр дүнг нь олон нийтийн эрх ашигт тааруулан  амьдралд хэрэгжүүлдэг гээд судалгаа шинжилгээний амжилтыг бататгах механизмыг бий болгосон байдаг. Манай орны хувьд нөхцөл байдал арай өөр байна.

-Хөгжлийн  гарцыг нь  та  юу гэж харж байна? 

-Юуны өмнө  эрүүл мэндийн тулгамдсан асуудал нь яг юу вэ. Яагаад энэ  асуудал үүссэн бэ гэдэг учир шалтгааныг тодорхойлох нь маш чухал. Аливаа зүйлийн шийдлийг олохын тулд зөв асуулт асууж сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр манай улсын хэмжээнд энэ олон асуудлаас алийг  нь чухалчлан авч ямар арга хэмжээ авч, үр дүнг нь хэзээ хаана яаж тайлагнах вэ, үүнийг хэн, хэзээ, яаж хийх вэ зэрэг таван асуултад хариулах ёстой юм.

-Тухайлбал?

-Бодлого боловсруулагчид мэдээллийг нэгтгээд шийдвэрийг гаргах ёстой. Тэгээд байгаа төсөв хөрөнгийн эх үүсгэвэр болон тулгамдаж байгаа асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх түвшнээр  нь эрэмбэлэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжилт нь цаг хугацаанд баригдсан, үр дүнтэй, тэр нь бодитой байх ёстой. Энэ хариулт нь их ерөнхий болж байгааг ойлгож байна.

Яагаад гэсэн асуудал нь өөрөө их том хүрээг хамардаг.  Үүнийг аль ч салбарт асуудал тус бүр дээр тулгуурлан шийдэхэд хэрэглэж болдгоороо онцлог. Миний хувьд шим тэжээл болон эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг сонирхож судалдаг.

Манай орон шим тэжээлийн доголдол, зохисгүй хооллолтоос шалтгаалсан  өвчлөлүүдийн тархалт өндөртэй. Төр, засгаас  нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний үнэн бодит  үр дүнд  үндэслэн шийдвэр гаргаснаар  энэ нөхцөл байдлыг маш хурдан сайжруулах боломж бий.

-Хүн амыг эрүүлжүүлэхийн  тулд нэн тэргүүнд  ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Бодлого төлөвлөлт, харилцаа хамтын ажиллагаа чухал. Үүн дээр нэмээд хүн амаа эрүүлжүүлэхэд судалгаа, нотолгоо, баталгаатай мэдээлэл дээр үндэслэн удаан хугацааны тогтвортой бодлогыг явуулах ёстой. Эрүүл мэндийн бодлого боловсруулна гэдэг өөрийн дэг жаяг, үе шаттай, өөрийн гэсэн шалгууртай байх ёстой. Манайд эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хэрхэн хийгдэж байгаа талаар бид хөндлөнгийн үнэлгээ хийж,  нээлттэй ярилцах цаг болжээ.

-Монголын анагаах ухааны  салбар одоо болон ирээдүйд юунд анхаарч, ямар замаар урагшлах ёстой гэж та үзэж байна?

-Бие даасан,  ялангуяа улс төрөөс хамааралгүй байх маш чухал. Анагаах ухааны боловсрол, эмч мэргэжилтэн нарын маань чадал, салбараа гэсэн сэтгэл ямар ч хөгжилтэй орныхоос дутахгүйгээр үл барам илүү гарах боломж бий. Социализмын үеэс олгосон  анагаах ухааны ололт амжилт бол хүний төлөө, хүний сайн сайхан эрүүл мэндийн төлөө гэсэн зорилготой, тангарагтай байсан нь эмч, эмнэлгийн ажилтан ажилчдыг хүний төлөө гэсэн сэтгэл зүрх, хатуужил тэвчээрийг маш сайн суулгаж өгчээ.

Үүн дээр нэмээд Америк, Япон, Европын  улсад анагаахын чиглэлээр манайхаас олон хүмүүс сурч боловсорч мэргэжлээ дээшлүүлж, нэг ёсондоо “юм үзэж нүд тайлсан” байна. Мэргэшсэн анагаах ухааны салбарын хүмүүсийг шийдвэр гаргах төвшинд аваачин анхан шатнаас нь дээд төвшинд ямарваа нэгэн нам, улс төрийн нөлөөгүй болгож бэлтгэх нь энэ салбарыг ирээдүй рүү идэвхтэй урагшлуулах зам юм. 

Мөн анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын зохион байгуулалтыг өөрчилж, улс төрөөс ангид байлгах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хэрэгтэй. Мөн олон улсад ажиллаж буй эрдэмтдийг эх орондоо авчирч ажиллуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 26 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 36 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 40 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 45 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 1 цаг 53 мин 2006 он: Эргэлтийн цэг 1 цаг 59 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 10 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 17 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 20 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 30 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 13 цаг 51 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 26 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 13 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 30 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 42 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 19 цаг 59 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 12 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 20 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top