x

Г.Амарсанаа: Хүрэн баавгай бол хамгийн олон амьтан судлаач идсэн амьтан

Монголын амьтан, ургамлын оюуны өмч эзэмшигчдийн инноваци холбооны тэргүүн, амьтан судлаач Г.Амарсанаатай ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт баавгай айл руу дайрч хоёр ч хүн харамсалтайгаар амиа алдаад байна. Тэнд одоо ч нөхцөл байдал хүнд байгаа бололтой. Баавгай ямар учраас хүн рүү ингэж дайрдаг юм бэ?

-Өлсгөлөн баавгай хүн рүү дайрдаг. Өлссөн амьтан юунаас ч айхгүй болдог. Өлссөн махан идэшт амьтад эцэж тураад ан амьтан барьж чадахгүй болчихдог учраас мал руу тэгээд хүн рүү дайрдаг. Барихад малаас амархан амьтан бол хүн шүү дээ. Хамгийн том аюул нь хүний мах идсэн баавгай амтшаад хүн рүү л дайрах гээд байдаг.

-Хорхойтсон, хүн рүү дайрсан баавгайг шууд алах ёстой биз дээ. Хорхойтсон баавгайг алахад хэцүү юу?

-Хорхойтсон баавгайг агнаж байж л зогсоодог. Гэхдээ амьтад сэтгэдэггүй л болохоос ухаантай. Ялангуяа хүн рүү дайрсан баавгайг агнахад маш хэцүү. Ер нь хүн идээд сурчихсан амьтдыг жинхэнэ мэргэжлийн анчид л агнаж аюулгүй болгодог жишиг бий. 

-Баавгай мэтийн араатнууд хүн рүү, суурин газар руу дайрдаг тохиолдол манайд мэр сэр гарч л байсан. Дэлхийд ийм халдлага бас цөөнгүй гардаг юм билээ?

-Ховор л доо. Гэхдээ түүхэнд үлдсэн амьтад цөөнгүй. Танзанд 1932 онд 1500 хүн барьсан сүрэг арслан, Балба Энэтхэгийн хил залгаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар, Энэтхэгт 1918-1926 онд 125 хүн идсэн леопард гэх ирвэс, Финландад 1880-1881 онд 22 хүүхэд идсэн саарал чоно гээд л яривал цааш цуварна.

-Баавгайн хувьд?

-Баавгайн хувьд 1957 онд Энэтхэгт 30 хүн идсэн. Харин хүрэн баавгайн хувьд 1915 онд Японд болсон явдлыг арай илүү тодруулъя. 1915 оны арваннэгдүгээр сард маш том хүрэн баавгай ойгоос гарч ирэн тариачдын хураасан эрдэнэшишийг булаасан байна. Энэ баавгайг эрдэнэшиш идэхээр дахин ирэхэд нь тариачид буудаж шархдуулан хөөж явуулжээ. Гэтэл арванхоёрдугаар сарын эхээр өнөөх баавгай тариачин Отагийн гэрт дайран орж эхнэрийг нь хүүтэй нь барьсан байна.

Баавгайг 30 анчин цуглан мөрдсөн боловч бас л шархдуулан алджээ. Улмаар энэ хүрэн баавгай арванхоёрдугаар сарын 9-14-ний хооронд жирэмсэн эмэгтэйг оролцуулан нийт долоон тариачныг барьж иджээ. Тэр баавгайг туршлагатай анчин Ямамото Хейкити агнасан бөгөөд гурван метр өндөр 380 кг жинтэй байсан гэдэг.

Уг баавгайг тариачны гэр рүү дайран орж буйг харуулсан үзмэр Хоккайдо арлын Санкэбэцу тосгонд одоо ч байдаг. Ер нь хүн иддэг махан идэшт амьтад ямар нэг шалтгаанаар шархдаж ан амьтан барьж чадахаа байсан, эсвэл хөгшин амьтад байдаг. Харин хүрэн баавгайн хувьд хушны самар багатай жил хангалттай тарга авч чадаагүйгээс хүн суурьшсан газруудад орж ирдэг. Ийм баавгайг монголчууд “Хорхойтсон баавгай”, харин оросууд “Медведь-шатун” гэдэг.

-1980-аад онд хорхойтсон баавгай нийслэл рүү орж ирж байсан гэдэг юм билээ?

-Тийм үйл явдал болсон. 1980 хэдэн онд яг ингэж баавгай нийслэлийн зах, малчдын хот руу орж эхэлсэн. Тэр үед би ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд амьтан судлаачаар ажиллаж байсан юм. Тэр үе чинь социализмын үе.

Дарга даргын шийдвэр харж цаг алдах аюултай байсан учраас радио дээр очоод “Хот суурин, хот айл руу ойртсон баавгайг газар дээр нь шууд бууд” гээд зарлачихсан юм. Өвөл нь судалгааны ажлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд очиход сум, нэгдлийн дарга Хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуай “Зөв шийдвэр гаргадаг сайн хүү” гэж хэлээд томилолтон дээр гарын үсэг зурж, тамга дарж байж билээ.

-Харин энэ удаад хүний амь эрсэдчихлээ. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бусад улсад бол БОАЖ-ын сайд, яамны газрын дарга, амьтан хариуцсан мэргэжилтэн гурав шууд огцрох ёстой юм. Манайд бол үгүй юм шиг байна. Иймээс эрдэнэт хүмүүсээ алдсан ар гэрийнхэн, хамаатан садангууд нь өмгөөлөгч авч, энэ гурван хүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгч хохирлоо төлүүлэх ганц арга л байна. Ингэвэл ийм тэнэг бас хариуцлагагүй явдал дахиж гарахгүй болно.

-Тэгвэл баавгай өлссөнөөс болоод л хүн рүү дайрдаг байх нь. Түүнээс биш түймэр, эсвэл улаан шоргоолж идэж согтсоноос хүн рүү дайрдаг гэдэг нь ташаа ойлголт юм байна?

-Баавгай гол нь самар л иддэг байхгүй юу. Самар бага хэмжээгээр ургасан жил л ингэж хорхойтож байгаа юм. Манайхан баавгай хорхойтсон гэхээр шоргоолж, өт хорхой идсэнээс байж сууж чадахаа байгаад тэгээд хүн рүү дайрдаг гэж ойлгоод байдаг. Хорхойтсон баавгай гэдэг нь годгоносон баавгай гэсэн үг байхгүй юу. Хорхойтсон гэдэг нь годгоносон хаа сайгүй тэнэж байдаг гэсэн утгатай үг.

Хүн рүү нэг ойртсон амьтан дахин дахин хүн рүү ирэх гээд байдаг учир шууд устгах ёстой байдаг. Хүрэн баавгай бол хамгийн олон судлаач идсэн амьтан. Яагаад вэ гэвэл, баавгайны жинд нь тохируулж унтуулдаг сумаар бууддаг.

Ямар ч амьтныг жинд тохируулж тэгж унтуулдаг сумаар бууддаг л даа. Баавгай бол их жинтэй. Жингээс нь их хэмжээтэй унтуулдаг сумаар буудвал үхчих аюултай учраас бага жинд нь буудаад хэмжилт хийж, дээж аваад байж байхад баавгай босоод ирдэг. Үүгээрээ л хамгийн олон амьтан судлаачийг идсэн амьтан гэгддэг.

Хорхойтсон баавгайг шархдуулчихвал л хүн идээд эхэлдэг. Ан амьтан идэж чадахаа байгаад хүн рүү дайраад эхэлдэг. Би дээр дурдсан олон хүн идсэн бар байгаа биз.

-Балба Энэтхэгийн хил зал гаа нутгийн 436 хүн идсэн Чампаватын гэж алдаршсан эм бар уу?

-Тийм. Тэр яасан бэ гэхээр үхэр зарааг барьж идэх гэж байхад нь сарвуу руу нь зарааны өргөс орсноос түүндээ зовуурилаад амьтан барьж идэж чадахгүй болонгуутаа хүн барьж идсэн байдаг юм. Баавгайны хувьд самаргүй жил ингэх гээд байдаг байхгүй юу.

-Хорхойтсон баавгай дөхөж ирвэл, айл, суурин газар руу орж ирэхэд нэгдүгээрт авах арга хэмжээ юу вэ. Хүн өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Шууд буудах ёстой. Өөр арга хэмжээ байхгүй. Харьяа яам нь ийм баавгай ямар аюул учруулдгийг мэдэхгүй байна.

-Баавгай албал торгуультай гээд буудахгүй байгаа юм биш үү?

-Юуных нь торгууль байдаг юм бэ. Хүний амь яригдаж байхад юун торгууль вэ. Ийм тохиолдолд харьяа яамны сайд нь шууд огцрох ёстой. Байгалийн гэнэтийн үзэгдэлд шуурхай арга хэмжээ авах ёстой байдаг. Гал түймэр, шуурга болдогтой адилхан үйл явдал.

-Хууль, дүрэм журамд “Хорхойтсон баавгай хүн рүү дайрсан тохиолдолд шууд буудах ёстой” гэсэн заалт байдаггүй юм байна, тийм үү?

-Тийм заалт огт байдаггүй. Тэгэхээр шинжлэх ухаан дээр үндэслэж иргэний зориг гаргаж өөрсдөө шийдвэрлэх ёстой байхгүй юу. Дээр үед тэгж зориг гаргаж л байсан байгаа биз дээ. Социализмын үед баавгай алсан гээд буруутгавал буруутгахаар байсан. Гэтэл намайг яагаа ч үгүй, ямар ч дарга загнаагүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв саяхан Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 1 цаг 35 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 1 цаг 45 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 1 цаг 49 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 1 цаг 54 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 2 цаг 2 мин 2006 он: Эргэлтийн цэг 2 цаг 8 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 19 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 2 цаг 22 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 2 цаг 26 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 2 цаг 29 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 2 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 2 цаг 39 мин Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 14 цаг 0 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 17 цаг 35 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 19 цаг 22 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 19 цаг 39 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 19 цаг 52 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 20 цаг 8 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 20 цаг 21 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top