x

Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв

Сүүлийн жилүүдэд биеийн эерэг хандлагыг уриалсан бодипозитив хөдөлгөөн загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлж байсан бол 2024 оноос эхлэн энэ хандлага эрс өөрчлөгдөж байна. Плюс-сайз моделийн зах зээлд нэрээ дуурсгасан Скай Стендлигийн карьерын уналт үүний тод жишээ юм. Тэрээр “хоёрхон жилийн өмнө миний нэртэй холбогдсон рекламын ажлууд тасрахгүй байсан бол одоо жилийн турш цөөхөн зураг авалтад оролцсон” хэмээн ярьжээ. Үүнтэй зэрэгцэн олон загварын компаниуд Скайтэй хамтын ажиллагаагаа зогсоосон байна.

Энэ хандлагын эргэн өөрчлөлтөд нэгэн хүчтэй нөлөө үзүүлэгч зүйл бий болсон нь тураах тарилга Ozempic юм. Эмчийн жороор олгодог, анх чихрийн шижингийн эмчилгээний зориулалттай байсан энэ эм нь биеийн жинг хурдан бууруулах нөлөөгөөрөө олны анхаарлыг татаж, моодны салбарт шинэ эргэлт авчирчээ. Үүнийг хэрэглэсэн алдартнуудын тоонд Илон Маск, Ким Кардашьян, Опра Уинфри зэрэг нэрс багтсан бөгөөд олон нийтийн сүлжээнд “жин хассан туршлага”-аар хуваалцаж, тарган биеийг хүлээн зөвшөөрөх хандлагыг сүүдэрт үлдээв.

Загварын салбар дахь энэ өөрчлөлт нь зөвхөн ганц, хоёр моделийн карьер төдийгүй бүхэл бүтэн салбарыг хамарсан. 2023 онд Лондоны загварын долоо хоногт 80 орчим плюс-сайз модель оролцож байсан бол 2024 онд энэ тоо 26 болж буурсан бөгөөд тэдгээрийн 17 нь нэг л дизайнерын шоунд оролцжээ. Нью-Йорк, Миланы шоунууд дээр ч мөн ижил хандлага ажиглагдаж, бодит бие галбирыг төлөөлдөг моделуудын тоо огцом буурсан байна.

Олон нийтийн дарамт нэмэгдэж, “хэтэрхий бүдүүн” гэх гомдлууд өдөр бүр моделиуд руу чиглэж байгаа нь Snag зэрэг брэндүүдийн мэдээллээр нотлогдож байна. Тус брэндийн тэргүүн хэлэхдээ өдөрт дунджаар 100 гаруй гомдол хүлээн авдаг гэжээ.

Ozempic-ийн нөлөө зөвхөн гоо сайхны салбарт зогсохгүй, хүнсний салбарт ч мөн нөлөөлж байна. Хоолны дуршлыг бууруулдаг энэ эмийн тархалт нэмэгдэхийн хэрээр томоохон компаниуд шинэ хэрэглэгчиддээ тохируулсан бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Жишээлбэл, Nestle компани Ozempic хэрэглэгчдэд зориулсан бага порцтой, хөнгөн хөлдөөсөн хоолны 12 цувралыг танилцуулсан байна.

Эх сурвалж: The Guardian, Vogue Business, NYTimes, BBC, officelife.media, Nestle.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.16)
    Зөв зөв Биеэнд ямарч шаардлагагүй зөвхөн хоолны дуршлаасаа болж хэт их иддэг Америкчуудын 200 кг шахуу гахайнуудыг дэмжсэн бадраасан BODYPOSITIVE угаасаа аль эрт зогсох ёстой. Хүн амьд явахын тулд амьтны амь тасдахыг нүгэл гэхгүй Харин тансаглаж хэт их идэхийн тулд амьтны нялх үр нядлана гэдэг төлж барашгүй их нүгэл. Манай Монголчууд сүүлийн жилүүдэд таргалалт хэт идэлт гэдэг нь утгагүй ядуу юм үзээгүй өлөн сэтгэлгээ гэдгийг ойлгож оюуны хувьд нэг шат ахиж юуг ОРК ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ гэдгээ их ойлгодог болсон нь илт харагдаж байгаа нь сайхан байна шүү
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 4 цаг 2 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 4 цаг 3 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 4 цаг 4 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 4 цаг 5 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 4 цаг 6 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 4 цаг 8 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 4 цаг 9 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 4 цаг 11 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 5 цаг 45 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 5 цаг 56 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 5 цаг 59 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 6 цаг 5 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 6 цаг 12 мин 2006 он: Эргэлтийн цэг 6 цаг 18 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 29 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 6 цаг 32 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 6 цаг 36 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 6 цаг 39 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 6 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 6 цаг 49 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top