x

Дэлхийн банк: Тогтвортой санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсэн 8 орны нэгээр Монгол нэрлэгдлээ

Монголын банкууд өөрсдийн зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр Дэлхийн Банкнаас мэдээлэл хийлээ.

Тухайлбал Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн /IFC/ дэмжлэгтэй ажилладаг Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбооноос гаргасан тайланд энэ талаар дурджээ.

Тогтвортой санхүүжилт гэдэг нь банк санхүүгийн байгууллагууд зээл, санхүүжилт олгохдоо тухайн төсөл байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгах тодорхой зарчим, аргачлал нэвтрүүлэхийг хэлнэ. Цаашлаад ногоон зээл олгох, байгаль орчинд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой санхүүжүүлэх урсгалыг бий болгох үйл явц ажээ.

Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн тайланд Монгол Улс хамгийн их амжилт гаргасан 8 орны нэгээр нэрлэгдсэн байна.

"Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил нь манлайлах түвшинд байсныг тэмдэглэх хэрэгтэй"

 

Тайлангийн үр дүнгийн тухай ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуенмэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшлийн талаар танилцуулах болсондоо баяртай байна. Банк, санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх тал дээр Монголын банкууд нэлээн ахицтай ажиллалаа. Дэлхийн хөгжиж байгаа бусад орнуудад үлгэр дуурайл болсон гэдгийг онцлон тэмдэглэе.

Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв гэсэн үг байдаг. Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгууллагууд хамтарч ажилласан явдалд талархал илэрхийлье. Дөрвөн жилийн өмнөөс энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлсэн. Тогтвортой санхүүжилтийн холбоо 2012 онд ОУСК-ийн дэмжлэгтэй үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш Монгол Улс маш идэвхтэй гишүүний нэг байсан юм.

2014 оноос Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын санаачилга гэсэн үйл явцыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс орон гишүүнээр ажиллаж байгаа нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн хөрөнгийн 85 хувийг бүрдүүлж байна.

Санаачилга хэрэгжүүлж эхэлснээс хойш анхдугаар тайлан гарлаа. Судалгаанд 15 улс орон хамрагдсанаас Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил нь манлайлах түвшинд байсныг тэмдэглэх хэрэгтэй. 34 орноос хамгийн их амжилт гаргасан орнуудын нэг нь Монгол боллоо.

Монголын Банкуудын Холбоо нь Киргиз, Мъянмар улсуудад Тогтвортой санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ бидэнд илэрхийлээд байна” гэв.

"Монголын банкууд 12 сараас дээш хугацаатай, 50 сая төгрөгөөс дээш дүнтэй бизнесийн зээлд тогтвортой санхүүжилтийн шалгуурыг тавьдаг"

 

 

Энэ талаар ОУСК-ийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх “Гурван үндсэн үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан орнуудыг судалсан. Нэгдүгээрт, тухайн орон тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх эрсдлийг хэрхэн тооцож байгааг, хоёрдугаарт, тухайн орон санхүүгийн салбартаа ногоон зээлийг хэрхэн дэмжиж байгааг, гуравдугаарт, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх эрх зүй,  бодлогын таатай орчин бүрдсэн эсэхийг шалгаж үздэг.

Ингэхэд Монгол Улс тогтвортой санхүүжилтийг сайн хэрэгжиж буй 8 орны нэг болсон. Учир нь 2014 оноос Монголын Банкны Холбоо бүх банкуудыг хамруулж Монголын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, найман зарчмыг бий болгосон. Монгол юугаараа онцлог вэ гэвэл хувийн банкууд өөрсдийн санаачилгаар нэгдэж, энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа.

Монголын банкууд 12 сараас дээш хугацаатай, 50 сая төгрөгөөс дээш дүнтэй бизнесийн зээлд энэ шалгуурыг тавьдаг” гэв.

"Ногоон зээлийн сан байгуулна"

 

Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол банкууд активын чанарын үнэлгээ хийлгэж, сорилтыг амжилттай даван тууллаа. Бид ОУСК-тай хамт байж, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох үйлсэд тодорхой амжилт гаргаж, бусад улсуудын жишиг болсондоо баяртай байна.

Энэ бол Монголын хувийн сектор, банкны салбарын хувьд чухал дүр төрх боллоо. Тиймээс бид ирээдүйд улам хариуцлагатай ажиллах сорилт бидний өмнө тулгарч байна.

Ногоон зээлийн санг байгуулах ажлыг бид сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй ярьж байна. Монголын банкны холбооноос Тогтвортой санхүүжилтийн холбоог тусад нь байгуулсан. Энэ холбоогоор дамжуулан гуравдугаар сард Ногоон зээлийн санхүүжилтийн асуудлыг Дэлхийн уур амьсгалын санд тавьж, санхүүжилт авч, зээлийн механизм бий болгохоор ажиллаж байна.Ингэснээр Ногоон зээлийн санг бүрдүүлнэ” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2 цаг 15 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2 цаг 29 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 цаг 36 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 3 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 4 цаг 3 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 17 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 22 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 22 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 23 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 23 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top