x

Эдийн засаг болон банкны салбарт ойрын хугацаанд тулгараад байсан эрсдэлүүд буурч байна

Фитч (Fitch) агентлагаас 2018 оны 04-р сарын 24-ний өдөр МУ-ын банкны сектор болон эдийн засгийн эрсдэлийн талаар хэвлэлийн мэдээ гаргасан байна. Уг мэдээнд Монгол Улсын банкны тогтолцоонд хийгдсэн Активын чанарын үнэлгээ, БНХАУ-ын хил дээрх гаалийн нэвтрэн өнгөрөх хурдны удаашрал, 2018 оны эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат зэрэг чиглэлээр үнэлэлт өгчээ. Фитч агентлагийн гаргасан хэвлэлийн мэдээг энд тоймлон хүргэж байна.  

Активын чанарын үнэлгээ (АЧҮ)-г хийснээр банкны секторын өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй холбоотой тодорхойгүй байдал буурчээ 

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АЧҮ-ний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан.ОУВС-гаас 2017 онд банкны секторын шаардлагатай хөрөнгийн хэмжээг ДНБ-ний 7.0% тэнцэнэ гэж төсөөлж байснаас эерэг үр дүн гарсныг онцлоод, АЧҮ-ний хүрээнд хийгдэж буй стресс тест нь банкуудын гүйцэтгэлийг сайжруулна хэмээн тус агентлагаас үзэж байна.

Нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөөд байсан БНХАУ-ын хил дээрх удаашралыг шийдэхэд ахиц гарснаар эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байсан эрсдэлийг бууруулсан

2017 оны сүүлээр нүүрсний экспортын хэмжээ эрс буурч байсан бол 2018 оны 3 дугаар сараас экспортын хэмжээ эргэж өссөн нь нөлөөлсөн. Мөн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4-р сард БНХАУ-д айлчилсны дараа боомтын асуудалд ахиц гарснаар эрсдэл буурах нөхцөл бүрдсэн гэжээ.

2018 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2017 оны гүйцэтгэлээс бага зэрэг доогуур буюу 4.5 хувьтай байна

Монголбанкны хараат бус байдлыг хууль эрх зүйн түвшинд нэмэгдүүлж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр банкны хяналт шалгалтын тогтолцооны эрсдэлийг бууруулах алхам болж байгааг дурджээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээр бодлогын хүүг 10% болгож бууруулан, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг төгрөгийн хувьд 10.5%, гадаад валютын хувьд 12.0% болгож ялгаатай тогтоож өгсөн нь санхүүгийн долларжилтын эсрэг авч байгаа арга хэмжээ юм.

Мөн эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжирч байна

Тус агентлаг 2017 оны 11-р сард МУ-ын зээлжих зэрэглэлийг үнэлэхдээ 2018 онд төсвийн алдагдал ДНБ-ий 7.3%-тай тэнцэнэ гэж төсөөлж байсан ч гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 1.9% болж буурсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 2 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 15 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 20 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 21 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 21 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top