Их Долоогийн бүх орнууд болон Австри, Бүгд найрамдах Чех улсууд “Олон Улсын Валютын сан”-гаас баян улсууд авлигатай тэмцэх чиглэлд хангалттай ажиллаж байгаа эсэхийг шалгах шинэ үнэлгээнд хамрагдахаар зөвшөөрчээ.
1997 оноос хойш Олон Улсын Валютын сан нь ядуу улс орнууд дахь авлигыг таслан зогсоох, авлигатай холбоотой санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх протоколыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад баян улс орнуудын нөхцөл байдлыг үнэлэхээр төлөвлөж байгаа аж. “Баян улсууд дотооддоо цэвэр харин гадаадад бохир гартай байж болох юм” хэмээн тус сангийн цахим хуудсанд тавигдсан мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн тус сангаас олгодог зээлийн хөтөлбөрүүдэд илүү сайн хяналт тогтоож, засаглалд авлига хэрхэн нөлөөлж буйд анхаарах ёстой гэсэн байна. Жишээ нь Украйн Улсын Авлигын эсрэг хууль, зохицуулалтууд сул учраас санхүүгийн тусламжаа хэд хэдэн удаа зогсоож байсан юм.